Аяллын хөтөлбөр / 3 өдөр 2 шөнө /
Горхи–Тэрэлжийн байгалийн цогцолбор газар нь Улаанбаатар хотоос 70 км зайд байгалийн өвөрмөц тогтоц бүхий уул, хад, ургамал цэцэг, жигүүртэн шувуудыг харахаас гадна нүүдэлчдийн амьдралтай танилцах боломжтой юм. Тус газрын хадан уулс нь Мезозойн үеийн боржин чулуулгаас бүтсэн бөгөөд ус, салхи, он жилүүдэд идэгдэн сонин хачин хэлбэр дүрстэй болсон байдаг.
Аяллын нийт үнэ:
- 2-5 хүн 690$
- 6-10 хүн 600$
- 10 аас дээш 540$
- Зочид буудалд ирж байрлах
- Чингис хааны музей
- Гандантэгчинлэн хийд үзэх
- Зайсан толгойн аялал
- Тэрэлжийн цогцолбор
- Мэлхий хад
- Дүүжин гүүр
- Морин аялал
- Улаанбаатар
- Ардын урлагийн тоглолт
- Ноолууран эдлэлийн дэлгүүр
Аяллын Зураг
Монгол орны цаг уур, уур амьсгал
Монгол орны газар нутаг гадаад далай тэнгисээс ихээхэн алслагдсан, Евроазийн эх газрын төвд тал бүрээсээ өндөр уул нуруугаар хүрээлэгдсэн, далайн түвшнээс дунджаар километр хагас илүү өндөр өргөгдсөн зэргээс шалтгаалан эх газрын эрс тэс, хатуу ширүүн уур амьсгалтай, жилийн 4 улиралтай.
Зуны улирал 6, 7, 8-р сар агаарын хэм дунжаар 10°С- 30°С бөгөөд бороотой халуун байдаг
Намрын улирал 9, 10, 11-р сар агаарын хэм 3°…-10°С сэрүүхэн бага зэргийн салхитай байна
Өвлийн улирал 12, 1, 2-р сар агаарын хэм -10°…-35°С хүйтэн, цастай байдаг
Хаврын улирал 3, 4, 5-р сар 5°…15°С сэрүүн салхитай байдаг
Аяллын бэлтгэх зүйлс юу, юу авч явах вэ?
- Биед чөлөөтэй морь унахад тохиромжтой хувцасла
- Шулуун ултай түрийтэй гутал өмсөх
- Борооны урт цув
- Өглөө оройн сэрүүнд өмсөх дулаан хувцас
- Малгай өмсч явах
- Морь унахдаа нимгэн бээлий өмсч явах
- Солих оймс
- Тавчик сандаал
- Нарны шил
- Мишок
- Ойр зуурын хэрэглэх зүйлсээ хийх жижигхэн үүргэвчтэй явбал зүгээр
- Повербанк
- Нарны тос
- Шумуулны тос
- 00 цаас ариун цэврийн хэрэгслүүд
- Өөрийн хоол цайны аяга халбагаа авч ирэх
- Харшил болон элдэв хууч өвчтэй бол хэрэглэдэг эм тан ,анхны тусламжийн зүйлсээ авч явах