Аялалын Xөтөлбөр /3 өдөр - 2 шөнө/
Энэхүү аялалаар Монгол Улсын Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт орших говь нутгийн нүүдэлчдийн аж амьдралтай танилцахаас гадна Бүрдэнбулагийн элсний амралт сувилалын газар тухлаж, Хамарын хийд буюу дэлхийн энергийн төвд очиж бие, сэтгэлээ сэргээж, Их соён гэгээрүүлэгч Ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн музей үзнэ.
Аялалын үнэ:
- 2-5 хүн 690$
- 6-10 хүн 600 $
- 10 аас дээш 540 $
Замын үүд-Эрээн
Бяртын овоо, Бүрдэн булгийн кэмп
Хоноглох газар: Бүрдэн булаг
Дорноговь аймгийн төв Данзанравжаагийн музей, Хамрын хийд
Хоноглох газар: Хамрын хийд
Хүслийн хар уул Улаан-Уул сум
Хоноглох газар: Замын үүд
Аяллын Зураг
Монгол орны цаг уур, уур амьсгал
Монгол орны газар нутаг гадаад далай тэнгисээс ихээхэн алслагдсан, Евроазийн эх газрын төвд тал бүрээсээ өндөр уул нуруугаар хүрээлэгдсэн, далайн түвшнээс дунджаар километр хагас илүү өндөр өргөгдсөн зэргээс шалтгаалан эх газрын эрс тэс, хатуу ширүүн уур амьсгалтай, жилийн 4 улиралтай.
Зуны улирал 6, 7, 8-р сар агаарын хэм дунжаар 10°С- 30°С бөгөөд бороотой халуун байдаг
Намрын улирал 9, 10, 11-р сар агаарын хэм 3°…-10°С сэрүүхэн бага зэргийн салхитай байна
Өвлийн улирал 12, 1, 2-р сар агаарын хэм -10°…-35°С хүйтэн, цастай байдаг
Хаврын улирал 3, 4, 5-р сар 5°…15°С сэрүүн салхитай байдаг
Аяллын бэлтгэх зүйлс юу, юу авч явах вэ?
- Биед чөлөөтэй морь унахад тохиромжтой хувцасла
- Шулуун ултай түрийтэй гутал өмсөх
- Борооны урт цув
- Өглөө оройн сэрүүнд өмсөх дулаан хувцас
- Малгай өмсч явах
- Морь унахдаа нимгэн бээлий өмсч явах
- Солих оймс
- Тавчик сандаал
- Нарны шил
- Мишок
- Ойр зуурын хэрэглэх зүйлсээ хийх жижигхэн үүргэвчтэй явбал зүгээр
- Повербанк
- Нарны тос
- Шумуулны тос
- 00 цаас ариун цэврийн хэрэгслүүд
- Өөрийн хоол цайны аяга халбагаа авч ирэх
- Харшил болон элдэв хууч өвчтэй бол хэрэглэдэг эм тан ,анхны тусламжийн зүйлсээ авч явах