Аяллууд

Улаанбаатар – Тахь /зэрлэг адуу/ үзэх аялал

Аяллын Xөтөлбөр

Та энэхүү аялалаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хөгжил, нүүдэлчдийн түүх соёл, ёс заншил, эртний өв уламжлалтай танилцаж, хөдөө онгон зэрлэг байгальд амарч тухлан Монгол улсын тусгай хамгаалалттай газарт нэвтэрч дэлхийн улаан номонд орсон Тахь болон буга зэрэг амьтадыг тольдон харах боломжтой. Мөн хүн чулууны хөшөө буюу эртний хүмүүсийн бунхан, орон нутгийн малчид зуны дэлгэр цагт зуншлагандаа Туул гол дээр гардаг тул малтай малчин айлд зочилон монгол ахуйтай танилцах боломжтой.

Аяллын нийт үнэ:

  • 2-5 хүн 1150$
  • 6-10 хүн 1000$
  • 10 аас дээш 900$ 
  • Зочид буудалд ирж байрлах 
  • Чингис хааны музүй
  • Гандантэгчинлэн хийд үзэх 
  • Зайсан толгойн аялал 
  • Хустайн байгалийн цогцолбор газарын аялал 
  • Зэрлэг амьтан үзэх
  • Морин аялал
  • Тахь /зэрлэг адуу/үзэх
  • Молцог элсээр аялах
  • Улаанбаатар 
  • Ардын урлагийн тоглолт
  • Богд хааны ордон музей
  • Ноолууран эдлэлийн дэлгүүр

Аяллын Зураг

Монгол орны цаг уур, уур амьсгал

Монгол орны газар нутаг гадаад далай тэнгисээс ихээхэн алслагдсан, Евраозийн эх газрын төвд тал бүрээсээ өндөр уул нуруугаар хүрээлэгдсэн, далайн түвшнээс дунджаар километр хагас илүү өндөр өргөгдсөн зэргээс шалтгаалан эх газрын эрс тэс, хатуу ширүүн уур амьсгалтай, жилийн 4 улиралтай.

Зуны улирал 6, 7, 8-р сар агаарын хэм дунжаар 10°С- 30°С бөгөөд бороотой халуун байдаг
Намрын улирал 9, 10, 11-р сар агаарын хэм 3°…-10°С сэрүүхэн бага зэргийн салхитай байна
Өвлийн улирал 12, 1, 2-р сар агаарын хэм -10°…-35°С хүйтэн, цастай байдаг
Хаврын улирал 3, 4, 5-р сар 5°…15°С сэрүүн салхитай байдаг

Аяллын бэлтгэх зүйлс юу, юу авч явах вэ?

  • Биед чөлөөтэй морь унахад тохиромжтой хувцасла
  • Шулуун ултай түрийтэй гутал өмсөх
  •  Борооны урт цув
  • Өглөө оройн сэрүүнд өмсөх дулаан хувцас
  • Малгай өмсч явах
  • Морь унахдаа нимгэн бээлий өмсч явах
  • Солих оймс
  • Тавчик сандаал
  • Нарны шил
  • Мишок
  • Ойр зуурын хэрэглэх зүйлсээ хийх жижигхэн үүргэвчтэй явбал зүгээр
  • Повербанк
  • Нарны тос
  • Шумуулны тос
  • 00 цаас ариун цэврийн хэрэгслүүд
  • Өөрийн хоол цайны аяга халбагаа авч ирэх
  • Харшил болон элдэв хууч өвчтэй бол хэрэглэдэг эм тан ,анхны тусламжийн зүйлсээ авч явах
Facebook
Twitter

Бидний Давуу талууд

Мэргэжлийн хөтөч

Манай байгууллага нь монгол улсын аялал жуулчлалын салбарт хүлээн зөвшөөрөгдсөн, мэдлэг, мэргэжил бүхий найрсаг хөтөч, орчуулагч та бүхэн үйлчлэх болно.

өвөрмөц байршил

Бид үйлчлүүлэгчиддээ монгол орны онгон зэрлэг, үзэсгэлэнт байгалиас гадна нүүдэлчин ард иргэдийн ахуй амьдрал, өв соёлыг танилцуулж, аюулгүй, эко аялалыг зохион байгуулдаг. Монгол улсын хил орчмын аялалд богино хугацаанд аялах боломжтой.

дурсгалт газрууд

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын түүхэн дурсгалт газар, Их эзэн Чингис хааны төрж өссөн нутаг, үлэг гүрвэлийн олдвор их олддог говь нутаг , мөнх цаст Алтай таван богд зэрэг монгол орны бүхий л түүхэн дурсгалт газруудыг үзэх боломжтой.

олон хөтөлбөртэй

Манай компани үндсэн аялалуудаас гадна, хил орчмын аялал, хүүхдийн аялалыг зохион байгуулж, үйлчлүүлэгчийн санал захиалгаар тусгай хөтөлбөрт аялалуудыг мэргэжлийн хэмжээнд зохион байгуулдаг

Захиалга өгөх