Аяллууд

МОРИН АЯЛАЛ

Та энэхүү аялалаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хөгжил, нүүдэлчдийн түүх соёл, ёс заншил, эртний өв уламжлалтай танилцаж, хөдөө онгон зэрлэг байгальд амарч тухлан морин аялалаар аялах болно.  Мөн Монгол улсын тусгай хамгаалалттай газарт нэвтэрч дэлхийн  улаан номонд орсон аргаль, янгир зэрэг амьтадыг тольдон харах боломжтой бөгөөд зөвшөөрөгдсөн хугацаанд Хэрлэн голын хөвөөнд загасчилан амар амгаланг мэдрээрэй.

Аяллын үнэ:

  • 2-5 хүн 1150$
  • 6-10 хүн 1000$
  • 10 аас дээш 900$ 

Аяллын Xөтөлбөр / 5 өдөр 4 шөнө /

Зочид буудалд ирж байрлах

Улаанбаатар хотын олон улсын стандарт бүхий тансаг зэргэлэлийн зочид буудалд байрлана.

Чингис хааны музей

Тус музейд нүүдэлчдийн анхны төрт улс Хүннүгийн эзэнт улсыг үндэслэгч Модун шаньюйгаас эхлээд ХХ зууны эхэн хүртэлх Монголын төрт улсуудын хаад, язгууртны үйл ажиллагааг, эдэлж хэрэглэж байсан эд олгийн зүйлс, томоохон бодит үйл явдлыг харуулах 10000 гаруй эх үзмэрийг орчин үеийн дэвшилтэт технологи болох AR, QR, VR, интерактив, видео зэрэг техник технологи, уран зураг, гар зураг, баримал, дархны урлал, оёдол, хатгамал, макетаар дэглэн үзүүлж байна

Гандантэгчинлэн хийд үзэх 

Гандантэгчинлэн хийд, нь Улаанбаатар хотод байх Монгол улс дахь Монголын Буддын шашны төв хийд юм. Гандантэгчэнлин гэдэг нь “Төгс баясгалант их хөлгөний орон” гэсэн утгатай.

Гандантэгчилэн хийдийн анхны сүм 1809 онд Далхын дэнж дээр Шар сүм нэртэйгээр байгуулагджээ. Тус хийдийн барилгуудыг Монгол, Монгол-Хятад, Хятад-Түвд гэсэн хэлбэр хийцтэйгээр мод, чулуу, тоосго, хөх паалантай төрөл бүрийн вааран эдлэлээр бүтээж, үндсэн гоёл чимэглэлийг алтадсан ганжир, чойнхорол, бодь гөрөөс, дээврийн амьтад, хонх бүхийгээр барьж байгуулжээ.

. Гандан сүм дотор Өндөр гэгээн Занабазарын бүтээсэн Өвгөн хутагтын хүрэл цутгамал дүр, XIX зууны үед Монгол лам нар хар цаасан дээр алтаар бичсэн Ганжуурын 108 боть, 1956 онд Буддагийн 2500 жилийн ойг тохиолдуулан Гандан хийдийн лам нарын урласан Буддагийн хөрөг, Энэтхэгийн ерөнхийлөгч асан Жавхарлал Неру 1957 онд Монголд айлчлахдаа бэлэглэсэн 2000 гаруй жилийн өмнө бүтээсэн Буддагийн цутгамал дүр, Шриланкаас авчирсан мөнгөн суварга, 15 килограмм цэвэр мөнгөөр хийсэн Богд Зонховын дүр зэрэг шашин соёлын үнэт бүтээлүүд хадгалагдан байдаг

Зайсан толгойн аялал

Зайсан толгой нь Улаанбаатар хотын өмнө талд орших толгой юм. Улаанбаатар хотын төв хэсгийг тольдон харах боломжтой, Улаанбаатарынхны чөлөөт цагаа өнгөрөөх болон жуулчдын очих дуртай газруудын нэг.

Зайсан толгойн оройд Зөвлөлтийн дайчдын дурсгалын цогцолбор бий. Халхын голын байлдаанд эрэлхэгээр байлдаж амиа алдсан Зөвлөлтийн цэргүүдийн дурсгал болгож барьсан уг цогцолборыг 1971 онд байгуулсан.  Уг цогцолборын оройд байрлах цагариг дотор нь 1921 оны ардын хувьсгал, 1939 оны Халхын голын байлдааны үеэр үзүүлсэн Зөвлөлтийн туслалцаа дэмжлэгийг дүрсэлсэн байдаг.

 

Баянмонгол ресорт 

Баян Монгол Ресорт нь Монгол гүрний агуу түүх уламжлалын өлгий Цонжин Болдогоос 7км, Улаанбаатар хотоос 65км-ийн зайд байгалийн үзэсгэлэнт тогтоц бүхий газарт байрладаг ба бид амрагчдынхаа эрүүл ахуй, тав тухд бүрэн нийцэх 100% модон хауснууд, цомцог болон энгийн гэрүүдээр та бүхэнд үйлчилж байна.

Гүн галуутайн бааз 

Улаанбаатар хотоос зүүн тийш 113 км засмал замаар яваад 17 км сайжруулсан шороон замаар яваад Гүн Галуутайн байгалийн нөөц газарт Хэрлэн голын эрэг дээр байрлах амралтанд хүрнэ.

  • Зэрлэг амьтан үзэх
  • Морин аялал
  • Загасчилал
  • Нүүдэлчдийн соёлтой танилцах

Тэрэлжийн цогцолбор 60км

Горхи–Тэрэлжийн байгалийн цогцолбор газар нь Улаанбаатар хотоос зүүн хойш 70 км зайд оршдог. Хотоос холгүй энэ газарт байгалийн өвөрмөц тогтоц бүхий уул, хад, ургамал цэцэг, жигүүртэн шувуудыг харахаас гадна нүүдэлчдийн амьдралтай танилцах боломжтой юм. Тус газрын хадан уулс нь Мезозойн үеийн боржин чулуулгаас бүтсэн бөгөөд ус, салхи, он жилүүдэд идэгдэн сонин хачин хэлбэр дүрстэй болсон байдаг. Үүний нэг нь “Мэлхий хад“ хэмээн алдаршсан мэлхий дүрстэй том хад юм. Тэрэлжийн уулсаас Тэрэлж, Хурх, Баруун баян, Дунд баян, Зүүн баян зэрэг гол горхи эх аван урсаж Туул голд цутгадаг байна.

Мэлхий хад

Улаанбаатараас 65км-ийн зайд орших Хан Хэнтийн дархан цаазат газрын Горхи-Тэрэлжийн аялал жуулчлалын бүс нутагт байгалийн нэн сонин тогтоцтой “Мэлхий хад” хэмээх өндөр цохио бий.

Түүхийн сурвалж бичгүүдэд бичиж үлдээснээр Ойрадын Галданбошигт хааны “Зуун мод”-ны хэмээн нэрлэгдсэн манжуудтай хийсэн түүхэн том тулалдаан эдүгээгийн Горхи-Тэрэлжийн амны ойролцоо болж өнгөрсөн нь домог түүх болон амнаас ам дамжин яригдсаар бидний үед хүрчээ.

Өвөг дээдэс маань их хааны мөнгө эрдэнэсийг агуулсан “Мөнгөт цохио”-г эрт үеэс хүндэтгэн тахиж, идээнийхээ дээжийг өргөн, хишиг буянаа даатган хурайлж, баяжих, мөнгөжихийн даллагатай хэмээн дээдэлдэг байжээ. 

Дүүжин гүүр

Хөдөлгөөнт гүүр

120 метр урттай 30метр өндөртэй Монголын анхны хөдөлгөөнт дүүжин гүүрээр явж айдсаа дарах мэдрэмжийг аваарай. Хамгийн гайхалтай мэдрэмж.

Байршил: Тэрэлж байгалийн цогцолборт газар.

Морин аялал

 

Ардын урлагийн тоглолт

Та морин хуурын төвд зочилсноор Морин хуурын музей, Ардын урлагийн  морин хуур, уртын дуу, хөөмий, бий биелгээ, бүжиг, уран нугаралт зэрэг үзүүлбэр бүхий тоглолт, морин хуурын үйлдвэр сонирхох боломжтойгоороо давуу юм. Мөн жуулчныхаа тав тухыг хангах цай, кофе уух нөхцөлийг хангасан.

Богд хааны ордон музей

Богд хааны ордон музей нь Монголын сүүлчийн хаан VIII Богд Жавзандамба хутагтын Ногоон ордонд байрлах музейн цогцолбор юм. Монгол улсын ууган бөгөөд хамгийн баялаг сан хөмрөг бүхий музейн нэг. 1924 онд байгуулагдсан Монгол улсын анхны музейг 1926 оны Засгийн газрын тогтоолоор Богд хааны Өвлийн ордонд шилжүүлэн байрлуулж[1], уг ордонд байсан түүх, соёл урлагийн зүйл, бурхан тахил, угсаатны зүйн эд өлөг, төрөл бүрийн амьтны чихмэл дүрс зэргийг музейн үзмэртэй нэгтгэснээр уг музейн үндэс суурь буй болжээ. Музей 8600 гаруй үзмэртэй, жилд 40 мянга гаруй үзэгч хүлээн авдаг. Эдүгээ Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд харьяалагддаг.

Ноолууран эдлэлийн дэлгүүр

Ноолуурын ширхэг бүрийн гарал үүслийг мэдэх боломжтой

40 гаруй жилийн турш бид чанартай, биед эвтэйхэн, загварлаг, байгальд ээлтэй бүтээгдэхүүн урлаж ирсэн түүхтэй. Мөн нийцэмжит үнэтэй ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг эрхэм зорилгоо болгон ажилласаар ирсэн билээ.

Аяллын Зураг

Монгол орны цаг уур, уур амьсгал

Монгол орны газар нутаг гадаад далай тэнгисээс ихээхэн алслагдсан, Евраозийн эх газрын төвд тал бүрээсээ өндөр уул нуруугаар хүрээлэгдсэн, далайн түвшнээс дунджаар километр хагас илүү өндөр өргөгдсөн зэргээс шалтгаалан эх газрын эрс тэс, хатуу ширүүн уур амьсгалтай, жилийн 4 улиралтай.

Зуны улирал 6, 7, 8-р сар агаарын хэм дунжаар 10°С- 30°С бөгөөд бороотой халуун байдаг
Намрын улирал 9, 10, 11-р сар агаарын хэм 3°…-10°С сэрүүхэн бага зэргийн салхитай байна
Өвлийн улирал 12, 1, 2-р сар агаарын хэм -10°…-35°С хүйтэн, цастай байдаг
Хаврын улирал 3, 4, 5-р сар 5°…15°С сэрүүн салхитай байдаг

Аяллын бэлтгэх зүйлс юу, юу авч явах вэ?

  • Биед чөлөөтэй морь унахад тохиромжтой хувцасла
  • Шулуун ултай түрийтэй гутал өмсөх
  •  Борооны урт цув
  • Өглөө оройн сэрүүнд өмсөх дулаан хувцас
  • Малгай өмсч явах
  • Морь унахдаа нимгэн бээлий өмсч явах
  • Солих оймс
  • Тавчик сандаал
  • Нарны шил
  • Мишок
  • Ойр зуурын хэрэглэх зүйлсээ хийх жижигхэн үүргэвчтэй явбал зүгээр
  • Повербанк
  • Нарны тос
  • Шумуулны тос
  • 00 цаас ариун цэврийн хэрэгслүүд
  • Өөрийн хоол цайны аяга халбагаа авч ирэх
  • Харшил болон элдэв хууч өвчтэй бол хэрэглэдэг эм тан ,анхны тусламжийн зүйлсээ авч явах
Facebook
Twitter

Бидний Давуу талууд

Мэргэжлийн хөтөч

Манай байгууллага нь монгол улсын аялал жуулчлалын салбарт хүлээн зөвшөөрөгдсөн, мэдлэг, мэргэжил бүхий найрсаг хөтөч, орчуулагч та бүхэн үйлчлэх болно.

өвөрмөц байршил

Бид үйлчлүүлэгчиддээ монгол орны онгон зэрлэг, үзэсгэлэнт байгалиас гадна нүүдэлчин ард иргэдийн ахуй амьдрал, өв соёлыг танилцуулж, аюулгүй, эко аялалыг зохион байгуулдаг. Монгол улсын хил орчмын аялалд богино хугацаанд аялах боломжтой.

дурсгалт газрууд

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын түүхэн дурсгалт газар, Их эзэн Чингис хааны төрж өссөн нутаг, үлэг гүрвэлийн олдвор их олддог говь нутаг , мөнх цаст Алтай таван богд зэрэг монгол орны бүхий л түүхэн дурсгалт газруудыг үзэх боломжтой.

олон хөтөлбөртэй

Манай компани үндсэн аялалуудаас гадна, хил орчмын аялал, хүүхдийн аялалыг зохион байгуулж, үйлчлүүлэгчийн санал захиалгаар тусгай хөтөлбөрт аялалуудыг мэргэжлийн хэмжээнд зохион байгуулдаг

Захиалга өгөх