Марко Пологийн түүх
Тэртээ 800 жилийн өмнө өрнөөс дорныг чиглэсэн их аялалын эзэн бол Марко Поло хэмээх нэрээр алдаршсан Венецийн худалдаачин Николлог хүү 1254 онд Венец хотноо төржээ. Европоос Ази тив рүү худалдаа хийхээр аялсан Марко Поло эцэг Николло, авга ах Матео нарын хамт 1269 онд Акка (Хойд Палестин) хотоос гарч Ойрх дорнод, дундад ба төв Ази, өмнөд ба баруун өмнөд Азийн олон орноор дамжин явсаар 1271 онд дахин Хубилай хааны ордонд 1275 онд хүрч ирснээр Монголын эзэн хаанд хүчээ өргөх нэгэн үүд хаалга нээгдсэн юм. Тэд жирийн нэг худаалчид байсангүй харин асар хол хоёр орныг холбосон дипломат элч байсан юм. Марко Поло эцэг болон авгынхаа хамт Х Георгий Пап ламын захидал, бэлэг сэлтийг Хубилай хаанд хүргэж ирснээр түүний дэргэд буюу тухайн цагийн дэлхийг удирдаж Монгол хааны дэргэд 1272-1289 он буюу нийт 17 жил шадарлаж, Монгол төрд зүтгэсэн олон харь үндэстний нэг нь болсон юм. Марко Поло Монголын эзэнт гүрний төрд зүтгэхдээ 1282-1285 оны хооронд Янчу хотын захирагч, цэргийн зөвлөхөөр ажиллахаас гадна олон газар нутагт Хубилай хааны зарлигаар аялсан нь түүний нүдийг нээж, хорвоо дэлхий уудамтай танилцах таатай завшаан болсон юм.
Хубилай хаанаас авсан бас нэгэн гайхамшигтай тушаал нь Марко Поло хааны гүнжийг хадмын нутагт хүргэж өгөх байв. Олон улсын байдал амаргүй хүнд цаг болох 1292 онд Персийн хаанд хатнаар очиж буй монгол гүнжийг дагалдан 14 усан онгоц, 600 цэрэгтэй Хятадын далайн эргээс Никобарын арлуудыг дамжин 1294 онд Хорезмд хүрчээ. Гүнжийг хүргэх үүргээ биелүүлээд Марко Поло төрсөн хот Венецэд 1295 он буюу 24 жилийн дараа алт, эрдэнэс, алттай торгон хувцас дүүрэн ачсан хөлөг онгоцтойгоогоо газардсан юм.
Монголын эзэнт гүрний удирдах арга барилд суралцсан Марко Поло 1298 онд Венец, Генуя хоёрын хооронд дайнд усан онгоцны ахмадаар томилогдон байлдах явцдаа дайсанд баригдан Хорватын шоронд хоригджээ. Шоронд байх хугацаандаа Марко Поло Юань улсын олон муж улсад элчлэн явахдаа өөрийн үзсэн харсан бүхнээ хамт хоригдож байсан Рустачино хэмээх нэгэн залуу зохиолчид ярьж өгснөөр 1298 онд түүний “Орчлонгийн элдэв сонин” (эртний франц. Livres des merveilles du monde) гэдэг ном бүтээгдсэн нь тэр үедээ шинэ нээлт болсон төдийгүй өнөөгийн түүч, судлаачдын дунд тухайн цагийг судлах нэгэн үнэт түүхэн эх сурвалж болж ашиглагдсаар байна. Ялангуяа Монголчууд болон очсон газар нутгийн хүн ардын нутагшил, аж байдал, зан суртахуун, шашин шүтлэгийн тухай тодорхой тэмдэглэсэн нь газар зүй, түүх судлал, угсаатны зүйн ухааны судалгааны чухал хэрэглэгдхүүн болж, Монгол төрийн бодлогыг европод танилцуулсан гайхалтай бүтээл болсон юм.
Марко Поло 1299 онд шоронгоос суллагдан Венецдээ эргэж очоод гэр бүлтэй болж улмаар 3 охин төрүүлж 70 нас хүртлээ амьдрахдаа Монголын эзэнт гүрний төрд зүтгэсэн түүхэн гавьяа хийгээд олон сонирхолтой адал явдалууд тухайн цагийн аялагчдын мөрөөдөл болсон урт аялалын түүх болсон юм. Түүний аялалын зам мөрөөр замнах хүсэл эрмэлзэл бүхий залуучууд аялалд гарсны нэг нь Христофер Колумб 200 жилийн дараа Италиас Ази тивийг зорих холын аялалд гарч 1492 онд Америк тивийг нээж байжээ. Ингэж Марко Пологийн замаар замнаж Европоос дан усан замаар Африк тивийг тойрон Азид хүрэх санааг гаргасныг 1497-1498 онд Васко Да Гамма хэрэгжүүлжээ.
Mарко Пологийн гайхамшигт түүхийг монголын төдийгүй дэлхийн уран бүтээлчид “Марко Поло” адал явдалт түүхэн кино, уран барималд мөнхлөсөний нэг нь эдүгээ уран барималч Б.Дэнзэнгийн урласанаар Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын төв талбайн зүүн талд сүндэрлэн боссоноор 10 жилийн нүүрийг үзэж байна.
Марко Пологийн адал явдал, Монголын гайхамшигт түүх, үзэсгэлэнт эх оронтой танилцах Таны аялалд бид хөтөч болно.