Аяллын Xөтөлбөр /3өдөр 2шөнө/
Та энэхүү аялалаар Монгол Улсын зүүн хязгаар, Дорнод аймгийн нутагт орших Халхын гол, Буйр нуурын байгалийн үзэсгэлэнд амарч тухлахаас гадна Монголын эртний түүх соёлын томоохон дурсгалын нэг болох “Их бурхант” хэмээн олноо алдарсан дурсгалыг үзэж, 1939 оны Халх голын дайны түүхэн ялалтыг илтгэсэн хөшөө дурсгал, музей, түүхэн үзмэрүүдийг үзэх боломжтой.
Аяллын үнэ:
- 2-5 хүн 690$
- 6-10 хүн 600 $
- 10 аас дээш 540 $
Баянхошуу-өвдөг
Их бурхант, Халх голын дайны үеийг харуулсан хөшөө дурсгалууд, Ялалт музей үзэх
Хоноглох газар: Сүмбэр суманд хонох
Буйр нуур 2 хоног
Хоноглох газар: Буйр нууранд
Буцаж хилээр гарах
Аяллын Зураг
Монгол орны цаг уур, уур амьсгал
Монгол орны газар нутаг гадаад далай тэнгисээс ихээхэн алслагдсан, Евразийн эх газрын төвд тал бүрээсээ өндөр уул нуруугаар хүрээлэгдсэн, далайн түвшнээс дунджаар километр хагас илүү өндөр өргөгдсөн зэргээс шалтгаалан эх газрын эрс тэс, хатуу ширүүн уур амьсгалтай, жилийн 4 улиралтай.
Зуны улирал 6, 7, 8-р сар агаарын хэм дунжаар 10°С- 30°С бөгөөд бороотой халуун байдаг
Намрын улирал 9, 10, 11-р сар агаарын хэм 3°…-10°С сэрүүхэн бага зэргийн салхитай байна
Өвлийн улирал 12, 1, 2-р сар агаарын хэм -10°…-35°С хүйтэн, цастай байдаг
Хаврын улирал 3, 4, 5-р сар 5°…15°С сэрүүн салхитай байдаг
Аяллын бэлтгэх зүйлс юу, юу авч явах вэ?
- Биед чөлөөтэй морь унахад тохиромжтой хувцасла
- Шулуун ултай түрийтэй гутал өмсөх
- Борооны урт цув
- Өглөө оройн сэрүүнд өмсөх дулаан хувцас
- Малгай өмсч явах
- Морь унахдаа нимгэн бээлий өмсч явах
- Солих оймс
- Тавчик сандаал
- Нарны шил
- Мишок
- Ойр зуурын хэрэглэх зүйлсээ хийх жижигхэн үүргэвчтэй явбал зүгээр
- Повербанк
- Нарны тос
- Шумуулны тос
- 00 цаас ариун цэврийн хэрэгслүүд
- Өөрийн хоол цайны аяга халбагаа авч ирэх
- Харшил болон элдэв хууч өвчтэй бол хэрэглэдэг эм тан ,анхны тусламжийн зүйлсээ авч явах