Аялалууд

Өдөр тутам явагддаг байнгын дотоодын аялалууд

Марко Поло тур аялал жуулчлалын компани нь үйлчлүүлэгчдэдээ дэлхийн нүүдэлчдийн өлгий нутаг болсон Монгол улсын онгон зэрлэг байгаль, түүх соёл, өв уламжлалыг дэлхий дахинд сурталчилан түгээх, өргөн хүрээний мэргэжлийн эко аялалын үйлчилгээг үзүүлдэг

No posts found!

Та өөрт тохирсон аяллын хөтөлбөр сонирхож байна уу?

Монгол орны аялxад тоxиромжтой үзэсгэлэнт газрууд

ХӨВСГӨЛ АЙМАГ, ХӨВСГӨЛ НУУР
  • Монголчуудын “Хөвсгөл далай” хэмээн авгайлдаг Хөвсгөл нуур үзээгүй бол заавал үзэх, үзсэн бол дахин нээх гайхамшигт газар. Дэлхийн хамгийн цэнгэг нууруудын нэг, дэлхийн цэвэр усны нөөцийн 1 хувийг агуулдаг энэ нуур руу засмал зам бүрэн тавигдсанаар аялахад нэн таатай болсон билээ. Та Хөвсгөл нуурт завиар аялж, загас барьж, ойр орчимд цаа буга үзэж, морь унаж, төрөл бүрийн зүйлсийг хийх боломжтой.
АРХАНГАЙ АЙМАГ, ТАРИАТ СУМ
  • Монгол орны төв хэсэг, Арын сайхан хангай нутагт байгалийн сонин содон тогтоц олон. Тариат сум ороход таарах, тал дээр ургасан мэт аварга том Тайхар чулуу, маш гүн хавцал дундуур урсах Чулуут гол, Тариат суманд орших, тайван дөлгөөн, загасаар баялаг Тэрхийн цагаан нуур, унтарсан галт уулын хамгийн төгс хэлбэр бүхий Хоргын тогоо энд бий. Тариат сумаар дайраад Хөвсгөл руу явах нь аяллын хамгийн “алдартай” масшрутын нэг билээ.
СҮХБААТАР АЙМАГ, ДАРЬГАНГА СУМ
  • Төрийн тахилгат “Дарь овоо” буюу Алтан Овоо, эрчүүдийн дээр нь гарч хийморио сэргээх дуртай Шилийн Богд, талд гэнэтхэн доошоо ороод явчихдаг “Талын агуй”, хунгийн сүрэг чуулдаг Ганга нуур тэргүүтэй нуур, рашаанууд, хүн чулууд, Молцог элс гээд үзүүштэй сонирхолтой газрууд Дарьганга сумын нутагт олон буй. Дарьганга сум унтарсан галт уулын тоогоороо Монголдоо тэргүүлдэг бөгөөд эртний галт уулууд байгалийн энэ сонин тогтцыг бий болгожээ. Харин сүүлийн үед Ганга нуур ширгэж буй мэдээ байнга гарах болсон нь хүмүүс бид байгаль дэлхийтэйгээ зүй зохистой харьцаж, байгаль хамгаалахад ихэд анхаарах ёстой сануулж байна.
ЗАВХАН АЙМАГ, ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН
  • Монголчуудын эртнээс шүтэж ирсэн Хангайн нурууны ноён оргил, Очирваань бурхны тахилгат Отгонтэнгэр хайрхан бол очиж үзэх ёстой газруудын нэг яах аргагүй мөн. Дундад Азийн хамгийн отгон галт уул гэгддэг Отгонтэнгэр хайрхныг тойрсон 8 цэнгэг нуур буй. Энэ хайрхан нь эргэн тойрон битүү ой хөвч, гол усаар элбэг, ховор ургамал амьтан, олонд алдаршсан рашаан сувилал ихтэй газар билээ. Мөнх цаст энэ уулыг зорьж, Бадархундага нуурын цэнгэг уснаас амсаж, таван зүйлийн өнгө үнэр сүлэлдсэн арц түүж, Вансэмбэрүү цэцэг үзье гэвэл Завхан аймгийг зориорой.
ӨМНӨГОВИЙН ЭЛСЭН МАНХАД, ЁЛЫН АМ
  • Говь нутгаар маань Монголыг дэлхийд хамгийн сайн мэддэг байтал бид говьдоо очиж үзээгүй бол жаахан тиймхэн ээ дээ? Монголын алдарт говиуд, элсэн манхдыг үзэж, байгалийн өвөрмөц тогтоцтой Ёлын ам, Хэрмэн цавыг үзвэл үнэхээр соньхон. Мөн улаан номд орсон аргаль, янгир, ирвэс, хар сүүлт, эрээн хүрнэ, хадны суусар, шилүүс, мануул, цоохондой, өөхөн сүүлт, таван хуруут атигдаахай зэрэг амьтадтай ч таарч болох юм. Эртний түүхт, үлэг гүрвэлийн өлгий нутгаар аялж, тэнэгэр говийн тэмээн сүрэгтэй таарч, бөөн эм болсон ингэний хоормог уугаарай.
УВС НУУР, ИХ НУУРУУДЫН ХОТГОР
  • Монгол орны хамгийн том нуур болох Увс нуур, Их нууруудын хотгор бол асар баялаг археологийн дурсгалууд бүхий, ЮНЕСКО-ийн дэлхийн өвийн жагсаалтанд бүртгүүлсэн, ан амьтад ихтэй, үзэмж төгс газар билээ. Увс нуурт 362 төрлийн нүүдлийн шувууд дулааны улиралд ирдэг, 29 төрлийн загас жараахай бий гэдэг. Мөн Хяргас, Хар ус зэрэг үзэсгэлэнтэй нуурууд энд бий.
БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ, АЛТАЙ ТАВАН БОГД
  • Монгол орны баруун хязгаар, Казак түмний нутаг Баян-Өлгий бол бас л үзэх ёстой газруудын нэг. Хүн зон нь зочломтгой, бусад нутгуудыг бодвол зан заншил нь ихэд соньхон энэ газар Алтайн нурууны ноён оргил, Монгол улсын хамгийн өндөр уул Алтай Таван Богд сүндэрлэнхэн байдаг. Энэ ууланд Монголын хамгийн том гурван мөсөн гол байдаг ба ойр орчмын нутгаар ирвэс, халиу, Алтайн аргаль, янгир, халиун буга зэрэг нэн ховор амьтад бий. Казак түмний амьдралтай танилцаж, байгалийн өвөрмөц сайхныг бахадъя гэвэл Алтай Таван Богдыг зориорой.
ХЭНТИЙ АЙМАГ, ХАР ЗҮРХНИЙ ХӨХ НУУР
  • 1189 оны шарагчин тахиа жил Тэмүүжинг Хамаг Монголын хаан ширээнд залан Чингис хаан буюу Далай их хаан цол өргөмжилсөн гэгддэг энэ газар үүх түүхээрээ ч, байгалийн үзэсгэлэнгээрээ ч хосгүй сайхан нутаг. Хөх нуур нь Харзүрх уулын өвөрт далайн төвшнөөс дээш 1675 метр өндөрт орших цэнгэг уст том жижиг холбоотой хоёр нуур юм. Нуурыг хүрээлсэн уулуудад ан амьтан, өвс ургамал нэн баян. Нуурын эрэг дагуу алтан ургийн хаад, хатад, өрлөг жанждын модон сийлбэрүүд байдаг. Улаанбаатараас харьцангуй ойр энэ үзэсгэлэнт байгальтай газрыг зорьж, Монгол орныхоо үзэх ёстой газруудын нэгийг жагсаалтаасаа “дараарай”.

Бидний Давуу талууд

Мэргэжлийн хөтөч

Манай байгууллага нь монгол улсын аялал жуулчлалын салбарт хүлээн зөвшөөрөгдсөн, мэдлэг, мэргэжил бүхий найрсаг хөтөч, орчуулагч та бүхэн үйлчлэх болно.

өвөрмөц байршил

Бид үйлчлүүлэгчиддээ монгол орны онгон зэрлэг, үзэсгэлэнт байгалиас гадна нүүдэлчин ард иргэдийн ахуй амьдрал, өв соёлыг танилцуулж, аюулгүй, эко аялалыг зохион байгуулдаг. Монгол улсын хил орчмын аялалд богино хугацаанд аялах боломжтой.

дурсгалт газрууд

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын түүхэн дурсгалт газар, Их эзэн Чингис хааны төрж өссөн нутаг, үлэг гүрвэлийн олдвор их олддог говь нутаг , мөнх цаст Алтай таван богд зэрэг монгол орны бүхий л түүхэн дурсгалт газруудыг үзэх боломжтой.

олон хөтөлбөртэй

Манай компани үндсэн аялалуудаас гадна, хил орчмын аялал, хүүхдийн аялалыг зохион байгуулж, үйлчлүүлэгчийн санал захиалгаар тусгай хөтөлбөрт аялалуудыг мэргэжлийн хэмжээнд зохион байгуулдаг

altai-5-bogd.jpg1
gun-galuutai1.jpg1
elsen-tasarhai.jpg1

Бидний Очиж үзэх хэрэгтэй газрууд

Алсын замд, урт хугацаагаар аялахад, хэрэглэл, эд зүйлс дутуу бол нэг л тав тухгүй санагддаг шүү дээ. Заримдаа бүр дэндүү их зүйл бодож төлөвлөсөөр, хамгийн хэрэгтэй зүйлсээ ч мартсан байх нь бий. Тэгвэл бид та бүхэндээ аялалд авч явах, ачаагаа бэлдэхэд хэрэгтэй, маш цэгцтэй зөвлөгөө мэдээллийг хүргэе.

Захиалга өгөх