Аяллууд

Хүүхдийн аялал

ЭХ ОРОНЧ ХҮҮХЭД

Энэхүү аялалаар Ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчид болон оюутан залууст эх оронч, төлөвшүүлэх, монгол улсын тусгаар тогтнол, газар нутаг, хил хязгаарын үнэт зүйлс, хилийн цэргийн ангиудын үйл ажиллагааг сурталчилан таниулахаас гадна Монгол улсын дархан хил дээр очиж үзэх боломжийг олгоно.  Аялалын бүхий л хугацаанд мэргэжлийн сэтгэл зүйч, лекторуудтай хамт аялаж, сонирхолтой лекц сонсож, сэтгэл зүйн болон ажил мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.

Аяллын Xөтөлбөр / 2 өдөр 1 шөнө /

Хилийн түүхийн музей

Монгол улсын хил бүрэлдэн тогтсон түүх болон үе үеийн баатарлаг хилчдийн Монгол улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангахын төлөө хийсэн тэмцлийн дайчин уламжлал,үйл ажиллагааг судлан сурталчилж өсвөр залуу үеийнхэнд хилч, эх оронч үзлийг төлөвшүүлэх.

Музей Монгол улсын хил бүрэлдэн тогтсон түүхэн үйл явдлыг харуулсан Монгол улсын хилийн хамгаалалтын түүхэн уламжлалыг тусгасан хоёр танхимтай бөгөөд тус улсын нутагт оршин тогтнож байсан эртний улсууд, 1227 оны үеийн Их Монгол улсын хил хязгаарыг харуулсны гадна одоогийн Монгол Улсын хил бүрэлдэн тогтсон үйл явдлыг түүхчилэн харуулсан болно. Мөн Монгол Улсын  хилийн эртний харуул хамгаалалтын уламжлал,орчин үеийн хил хамгаалалт үүсч хөгжсөн түүхэн явцыг музейн үзмэрт тусгасан байна. Тус музейд эх орныхоо дархан хилийн хамгаалалтанд гавъяа байгуулсан хувь хүмүүс,хилийн хамт олон,Монгол Улсын баатар болон гавъяат цолтны эдэлж хэрэглэж байсан дүрэмт хувцас,буу зэвсэг,эд баялагын зүйлүүдээс гадна уран хатгамал,уран зураг,дахин давтагдашгүй ховор нандин түүхэн зургуудыг дэлгэн үзүүлж байна.

Дархан хоттой танилцаж өдрийн хоол иднэ.

Дархан хотод ойрын үед олон сайхан барилга байгууламж баригдсан. Эдгээр нь Морин хуур цогцолбор, Бурхантай уул, мөн хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх паркийг шинэчилж сайжруулсан.

Дархан хотын анхны суурийн чулууг “Бурхантын хөндий”-д 1961 оны 10-р сарын 17- ны өдөр тавьсан бөгөөд тус хотыг хуучин социалист орнууд болох Зөвлөлт Холбоот Улс, Болгар, Польш, Унгар, Чехословак, Герман зэрэг улсуудын техник, эдийн засгийн хамтын ажиллагааны тусламжтайгаар байгуулан хөгжүүлсэн юм. Мөн Япон улсын техник, эдийн засгийн хамтын ажиллагааны тусламжтай Дарханы төмөрлөгийн үйлдвэр байгуулагдсан. Засаг захиргааны нэгжийн хувьд 4 сум (Дархан, Хонгор, Шарын гол, Орхон), 24 багтай. Дархан-Уул аймаг нь Сэлэнгэ аймгийн сумуудтай хил з

Сэлэнгэ аймгийн хөшөө дурсгалуудттай танилцах

алгаа оршдог. Дархан хотыг шинэ Дархан, хуучин Дархан гэж 2 хэсэгт хуваадаг.

Эртний түүхт Гурван мэргидийн уугуул газар орон, 1921 онд Монгол оронд ялсан Ардын хувьсгалын өлгий нутаг болох Сэлэнгэ аймаг нь 1934 онд байгуулагдсан. Орхон, Сэлэнгийн бэлчир савын дунд зэргийн уулс бүхий нутгийг эзлэн оршдог,  газар тариалан голлон хөгжсөн нутаг юм. Амарбаясгалант хийд, Тужийн нарс, Таван хан, Ноён уул зэрэг байгаль, түүхийн үзэсгэлэнт газрууд бүхий Монголын түүхэнд холбогдох олон газар, хөшөө дурсгалууд тус аймагт байна. Сэлэнгэ аймгийн байгалийн болон түүхэн дурсгалт газрын заримыг үүх, түүхтэй нь биечлэн танилцана

Өглөөний цай

Хилийн цэргийн ангитай танилцах

Монгол улсын дархан хилийг сахин хамгаалж, улсын хилээр зорчигч тээврийн хэрэгсэлийг шалган нэвтрүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хилийн цэргийн  ангиудын албаны онцлогтой танилцах

Сайхны хөтөл

Сайханы Хөтөл нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотоос 10-аад км зайд Монгол-Оросын хил орчимд оршдог байгалийн цогцолборт газар юм. 1921 онд Хиагтыг чөлөөлөх тулалдаанд оролцсон Монгол ардын журамт цэргүүд энэ газарт байрлаж, хоноглох зэргээр дайран гарсан түүхт газар юм.

Сайханы хөтлийн байгалийн үзэсгэлэнт газруудын нэг нь Орхон, Сэлэнгийн бэлчир билээ. Монголын эдгээр том мөрнүүд тус газарт нийлж, цааш урссаар Байгаль далайд цутгадаг. Өдгөө Сэлэнгэ аймагт зочилсон жуулчид, аялагчдын заавал очдог газар нь Сайханы хөтөл. Аялагчид үүр хаяарахаас өмнө тус газрыг зорьж, үзэсгэлэнт байгалийн сайхныг тольдохоос гадна, нар ургахыг үздэг байна.

Монгол улсын хилийн багана үзэж дурсгалын зураг татуулах

Монгол Улс, Оросын Холбооны Улсын хилийг хоёр улсын хооронд 1958, 1976 онд байгуулсан хилийн гэрээнүүдийн дагуу газар дээр нь тогтоон тэмдэглэсэн.

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хилийн гэрээг анх 1962 онд байгуулж, 1988, 2010 онд шинэчлэн батламжилсан.

Өдрийн хоол

Аймгийн музей

Сэлэнгэ аймгийн музей нь үндсэн 3500 гаруй үзмэртэй бөгөөд үзмэрүүд нь Ардын хувьсгалтай холбоотой түүхэн баримтыг хадгалан үлдсэнээрээ онцлогтой юм. Энд Ардын хувьсгалын ялалтын тухай түүхэн зургууд, мөн дөрвөлжин сүмийн үүднээс галлаж байсан максим пулемёт, жанжин Д.Сүхбаатар, маршал Х.Чойбалсан нарын болон Ардын хувьсгалын ялалтад гарамгай үүрэгтэй оролцсон дөрвөн хороон даргын хэрэглэж явсан эд зүйлс зэрэг нь хамгийн чухал гол байр суурийг эзэлдэг байна.

Мөн тус музей нь бусад музейн жишгээр байгалийн хэсэг, угсаатны хэсэг, Сэлэнгэ аймгийн бахархлын хэсэг гэсэн булангуудаар үзмэрүүдээ баяжуулсан байна. Үүгээр зогсохгүй байгаль экологийн, археологийн, үнэт металл үзмэрүүд ч бас энд хадгалагдаж байгаа юм. Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейн ажилчдын олон жилийн эрэл хайгуул, судалгааны үр дүнд хүмүүсийн гар дээр хадгалагдаж байсан түүх соёлын дурсгалт зүйлүүдийг татан авч, байрлуулан үзмэрээ баяжуулсаар байгаа талаар тус музейн тайлбарлагч хэлж байв. Түүнчлэн Занабазарын урласан Майдар бурхан, Жанрайсэг бурхны хөрөг ч бий. Мөн Богд хаант Монгол Улсын Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошууны Засаг ноён, Чингис хааны 35 дахь үеийн ач, Эрдэнэ чин ван Намсрай, Монгол ардын журамт цэргийн жанжин Д.Сүхбаатар, дэд жанжин Х.Чойбалсан, Лаварын Сумьяа нарын түүхэн хэрэглэлүүд хадгалагддаг аж. Түүнчлэн ардын хувьсгалын дараагаар үүсэн байгуулагдсан Монголын хамгийн анхны засаг захиргааны нэгж Алтанбулаг хязгаарыг тохинуулах яамны анхны сайд Намсрайн Билэгсайханы эдэлж хэрэглэж явсан зүйлсүүд ч энд хадгалагдан байдгаараа онцлогтой музей юм.

Түүнчлэн Занабазарын урласан Майдар бурхан, Жанрайсэг бурхны хөрөг ч бий. Мөн Богд хаант Монгол Улсын Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошууны Засаг ноён, Чингис хааны 35 дахь үеийн ач, Эрдэнэ чин ван Намсрай, Монгол ардын журамт цэргийн жанжин Д.Сүхбаатар, дэд жанжин Х.Чойбалсан, Лаварын Сумьяа нарын түүхэн хэрэглэлүүд хадгалагддаг аж. Түүнчлэн ардын хувьсгалын дараагаар үүсэн байгуулагдсан Монголын хамгийн анхны засаг захиргааны нэгж Алтанбулаг хязгаарыг тохинуулах яамны анхны сайд Намсрайн Билэгсайханы эдэлж хэрэглэж явсан зүйлсүүд ч энд хадгалагдан байдгаараа онцлогтой музей юм.

Улаанбаатарын зүг хөдлөх

Аялалын Зураг

Аяллын нийт үнэ:

/Захиалагчтай тохиролцоно/

Нүүдлийн соёлын зуслан

Бид сурагчдын амралтад зориулан “Нүүдлийн соёлын зуслан”-гийн үйл ажиллагаагаар дамжуулан хүүхдүүдэд монгол ёс заншил, , уламжлал, нүүдэлчдийн ахуй амьдрал, өв соёлыг түгээн сурталчилж, төлөвшүүлэх болно.

Бид зусландаа юу хийдэг вэ?

1 Уяа зангилаа зангидажсурна. Тооно туших, битүү зангилаа, давхар зангилаа, хонь холбох, гөрж сүлжих, мушгиа сүлжээ гэх мэт.

2 Хамтдаа цагаан идээ авдаг. Үнээ, ямаагаа сааж, сүүгээ хөөрүүлээд өрөм, тараг,аарц, ааруур, ээзгий хийж иддэг.

3 Бид адууны соёлд суралцдаг. Адууны нас, зүс, тамгыг нэрлэж сурдаг, Морь унаж, ногтоож, хазаарлаж, чөдөрлөж сурна.

4 Оройдоо бид үлгэр ярьж, ном уншиж, цэц булаалдаж, билиг сургаал, зүйр цэцэн үг, ерөнцийн гурав цээжилдэг.

5 Бид өглөөдөө дасгал хийж, бий биелж, уухай уухайлж, хурай хурайлж тэнгэр эцэг газар эхдээ талархаж сурдаг,

6 Хамтдаа аялж, байгаль дэлхийтэй танилцаж, чулуун урлан, моддын урыг таньж сурдаг.

  1. Ахмад буурлаасаа үг сонсож, амьдрах арга, малч ухаанд суралцдаг.

8 Хамтдаа Монгол төрийн түүх, өв соёлоо таньж, бахархалт түүхийн жимээр аялдаг,

9 Бид цэнгэж баясаж бүжиглэж, дуулж, тойрон бүжиг хийж бие биедээ талархаж, хүндэлж сурдаг.

Бүртгүүлэх линк: https://docs.google.com/…/1FAIpQLSfHygDXM96…/viewform…

Төлбөрт дараах зүйлс багтсан. Үүнд:

  1. УБ аас ирж буцах аюулгүйн даатгалтай унааны зардал
  2. ЭКСПРЕСС лабарторийн Эрүүл мэндийн шинжилгээ,

3.Хүүхдийн ослын даатгал,

  1. Өдрийн 5 хоол,
  2. Багш нарын урамшуулал, үйл ажиллагааны зардал.

_______________________________

Зуны амралтаа цэвэр агаарт, дурсамж дүүрэн өнгөрүүлэхийг урьж байна. Ээлжийн дэлгэрэнгүй мэдээллийн facebook хуудасны мессенжер хэсгээс аваарай.

95129512, 95332429

7 хоног – 600.000₮

10 хоног – 900.000₮

Монгол орны цаг уур, уур амьсгал

Монгол орны газар нутаг гадаад далай тэнгисээс ихээхэн алслагдсан, Евроазийн эх газрын төвд тал бүрээсээ өндөр уул нуруугаар хүрээлэгдсэн, далайн түвшнээс дунджаар километр хагас илүү өндөр өргөгдсөн зэргээс шалтгаалан эх газрын эрс тэс, хатуу ширүүн уур амьсгалтай, жилийн 4 улиралтай.

Зуны улирал 6, 7, 8-р сар агаарын хэм дунжаар 10°С- 30°С бөгөөд бороотой халуун байдаг
Намрын улирал 9, 10, 11-р сар агаарын хэм 3°…-10°С сэрүүхэн бага зэргийн салхитай байна
Өвлийн улирал 12, 1, 2-р сар агаарын хэм -10°…-35°С хүйтэн, цастай байдаг
Хаврын улирал 3, 4, 5-р сар 5°…15°С сэрүүн салхитай байдаг

Аяллын бэлтгэх зүйлс юу, юу авч явах вэ?

  • Биед чөлөөтэй морь унахад тохиромжтой хувцасла
  • Шулуун ултай түрийтэй гутал өмсөх
  •  Борооны урт цув
  • Өглөө оройн сэрүүнд өмсөх дулаан хувцас
  • Малгай өмсч явах
  • Морь унахдаа нимгэн бээлий өмсч явах
  • Солих оймс
  • Тавчик сандаал
  • Нарны шил
  • Мишок
  • Ойр зуурын хэрэглэх зүйлсээ хийх жижигхэн үүргэвчтэй явбал зүгээр
  • Повербанк
  • Нарны тос
  • Шумуулны тос
  • 00 цаас ариун цэврийн хэрэгслүүд
  • Өөрийн хоол цайны аяга халбагаа авч ирэх
  • Харшил болон элдэв хууч өвчтэй бол хэрэглэдэг эм тан ,анхны тусламжийн зүйлсээ авч явах
Facebook
Twitter

Бидний Давуу талууд

Мэргэжлийн хөтөч

Манай байгууллага нь монгол улсын аялал жуулчлалын салбарт хүлээн зөвшөөрөгдсөн, мэдлэг, мэргэжил бүхий найрсаг хөтөч, орчуулагч та бүхэн үйлчлэх болно.

өвөрмөц байршил

Бид үйлчлүүлэгчиддээ монгол орны онгон зэрлэг, үзэсгэлэнт байгалиас гадна нүүдэлчин ард иргэдийн ахуй амьдрал, өв соёлыг танилцуулж, аюулгүй, эко аялалыг зохион байгуулдаг. Монгол улсын хил орчмын аялалд богино хугацаанд аялах боломжтой.

дурсгалт газрууд

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын түүхэн дурсгалт газар, Их эзэн Чингис хааны төрж өссөн нутаг, үлэг гүрвэлийн олдвор их олддог говь нутаг , мөнх цаст Алтай таван богд зэрэг монгол орны бүхий л түүхэн дурсгалт газруудыг үзэх боломжтой.

олон хөтөлбөртэй

Манай компани үндсэн аялалуудаас гадна, хил орчмын аялал, хүүхдийн аялалыг зохион байгуулж, үйлчлүүлэгчийн санал захиалгаар тусгай хөтөлбөрт аялалуудыг мэргэжлийн хэмжээнд зохион байгуулдаг

Захиалга өгөх