Аяллууд

Хил орчмын аялалын урьдчилсан маршрут /3өдөр 2шөнө/

Аялалын чиглэл: Хил орчмын аялалын урьдчилсан маршрут

Аялалын хугацаа: 3 Өдөр – 2 шөнө

Аялалын төлбөр:

Үнэнд ороогүй зүйлс: Хөтөлбөрт багтаагүй хоол, нэмэлт үзвэр үйлчилгээний хураамж

Аялалын унаа: Автобус

Аялалын дэлгэрэнгүй задаргаа:

д/дБоомтын нэр1 дэх өдөр2 дахь өдөр3 дахь өдөрХоноглох газарЗамын байдал
  1  Булган-Такешкэн Хилээр нэвтэрч Булган суманд торгууд үндэсний аж амьдралтай танилцана/45км/ Харуул овоо үзэх  /27км/Бодончийн хавцал /70км/ Сэнжит хад, нохой чулуу, /12км/, Баянзүрхийн хүн чулуу /67км/ Гурвансэнхэрийн агуй /170км/ Ховд аймгийн төвтэй танилцах-Хилийн боомтоор гарах 320 км1.Бодончийн хавцал 2. Ховд аймаг 3. Булган сумНийт 750км 90% засмал, 10% орон нутгийн шороон зам  
  2  Шивэхүрэн-СэхэХилээр нэвтэрч  Ноён сум толь хад, саран хөндий үзэх Өмнөговь аймагтай танилцах  /350км/  Ёлын ам, говь гурван сайханГурван тэс сум малчин айл, нүүрсний уурхайтай танилцах –хилийн боомтоор гарах1.Өмнөговь аймаг 2.Ёлын ам 3.Гурвантэс сум500км 10% засмал, 90% орон нутгийн шороон зам
    3  Гашуун сухайт-Ганцмод  Дэмчигийн хийд, Өмнөговь аймаг  Ёлын ам, говь гурван сайханЦогтцэций сум, малчин айл, нүүрсний уурхайтай танилцах –хилийн боомтоор гарах1.Өмнөговь аймаг 2. Елын ам 3.Цогтцэций сум 
4Ханги-МандалЦагаан зандан мод, Хатны булагЭргэлийн зоо, Дэмчогийн хийд, Хүслийн уулУлаанбадрах сум, хөдөөний айл монгол ахуйтай танилцаад хилээр гарах1.Хатны булаг 2.Хамрын хийд 3.Улаанбадрах сум 
5Замын үүд-ЭрээнБяртын овоо 10км,  Бүрдэн булгийн кэмп 100кмДорноговь аймгийн төв Данзанравжаагийн музей 140км, хамрын хийд 45кмХүслийн хар уул Улаан-уул  боомт1.Бүрдэн булаг 2. Хамрын хийд 3. Замын үүд 
Баянхошуу-өвдөгИх бурхант 40км, Халх голын дайны үеийг харуулсан хөшөө дурсгалууд, Ялалт музей үзэх Буйр нуур 100 км 2 хоногБуцаж гарах1.Сүмбэр суманд хонох 2. Буйр нууранд 

1. Булган-Такешкэн

Энэхүү аялалаар Монгол Улсын баруун хязгаар, 300 гаруй жилийн түүхтэй Ховд аймаг, болон Булган, Үенч, Алтай сумын нутаг дэвсгэрт орших торгууд, захчин, казах ястны болон нүүдэлчдийн аж амьдралтай танилцахаас гадна, 80 гаруй км үргэлжилэх үзэсгэлэнт Бодончийн хавцал, эртний хүн төрлөхтөний амьдарч байсан ул мөр бүхий  Гурван сэнхэрийн агуй, буган чулуу, эртний домог түүхт Харуул овоотой танилцах болно.

Ховд аймгийн Манхан сумын төвөөс баруун тийш 30 орчим км-ийн зайд орших агуй юм. Тус агуйд 40,000 жилийн тэртээх хадны сүг зураг зэрэг түүхэн дурсгал бий.

Энэ агуйн хана болон дээврийн хэсэгт олон янзын амьтдыг зурсны дотор тэмээн хяруул, тэмээ, арслан заан, одос үхэр, мод зэргийг дүрсэлжээ. Эдгээр зургийг өтгөвтөр улаан болон цайвар зосон будгаар зурсан байна. Дүрслэлийн хувьд амьтдын гадаад төрхийг гаргахад анхаарч, зарим амьтдын дүрслэлийг тааруулан олон жижиг толбо хийж давтмалыг илэрхийлсэн нь палеолитын үеийн нэг онцлог ажээ. Эдгээр зосон зургууд дахь арслан заан, одос үхэр, тэмээн хяруул зэрэг нь Монгол нутагт эрт цагт байгаад сөнөж үгүй болсон амьтад тул уг зургууд нь дээд палеолитын үед холбогдох нь давхар нотлогдож байна. Эдгээр зосон зургууд нь дүрслэлийн агуулга, зохиомж арга зэргээрээ дэлхийн палеолитын үеийн түүх соёлын судлалд чухал байр суурь эзэлдэг.

    2. Шивэхүрэн-Сэхэ

    Энэхүү аялалаар Монгол Улсын өмнөд хязгаар Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт орших говь нутгийн нүүдэлчдийн аж амьдралтай танилцахаас гадна, Монгол улсын дархан цаазат газар болон Ёлын ам, Саран хөндий, Толь хадыг үзэж, Өмнөговь аймгийн төв, “Говийн байгаль, түүхийн музей”-тэй танилцах танилцах болно. Говийн байгалийн түүхийн музей 4000 гаруй үзмэр, эд өлгийн цуглуулгатай. Өмнөговь аймгийн нутагт одоогоос 4500-5000 жилийн өмнө хүн амьдарч байсан ул мөр бүхий “Цахиуртын хөндий”, “Оцон мааньт”, “Баян заг”, “Чоно шургуул”, “Төгрөгийн ширээ” зэрэг газруудаас олдсон эртний болон палеонтологийн олдворууд байдаг. Түүнээс гадна говийн ард түмний дундаас төрсөн алдар гавьяатан, урчууд дархчуудын бүтээлийн дээжис музейд байрлажээ. Мөн “Ноён Сэврэй”-н дархчуулын дахин давтагдашгүй хийц бүхий мөнгөн аяга гоёл чимэглэл, сав суулга, шашны эдлэл хэрэглэл, шүтээн зураг, хөгжмийн зэмсгүүдээс гадна чулуун зэвсгийн үеэс хүрэл, төмрийн үеийн олдворуудтай 596541танилцах боломжтой юм.

    3. Гашуун сухайт-Ганцмод

    Энэхүү аялалаар Монгол Улсын өмнөд хязгаар Өмнөговь аймаг, болон Цогтцэций, Ханбогд сумын нутаг дэвсгэрт орших говь нутгийн нүүдэлчдийн аж амьдралтай танилцахаас гадна, Монгол улсын дархан цаазат газар  Ёлын амыг үзэж, дэлхийн энергийн төвд орших Дэмчигийн хийдтэй танилцаж Өмнөговь аймгийн төв, “Говийн байгаль, түүхийн музей”-тэй танилцах танилцах болно. Говийн байгалийн түүхийн музей 4000 гаруй үзмэр, эд өлгийн цуглуулгатай. Өмнөговь аймгийн нутагт одоогоос 4500-5000 жилийн өмнө хүн амьдарч байсан ул мөр бүхий “Цахиуртын хөндий”, “Оцон мааньт”, “Баян заг”, “Чоно шургуул”, “Төгрөгийн ширээ” зэрэг газруудаас олдсон эртний болон палеонтологийн олдворууд байдаг.

    Түүнээс гадна говийн ард түмний дундаас төрсөн алдар гавьяатан, урчууд дархчуудын бүтээлийн дээжис музейд байрлажээ. Мөн “Ноён Сэврэй”-н дархчуулын дахин давтагдашгүй хийц бүхий мөнгөн аяга гоёл чимэглэл, сав суулга, шашны эдлэл хэрэглэл, шүтээн зураг, хөгжмийн зэмсгүүдээс гадна чулуун зэвсгийн үеэс хүрэл, төмрийн үеийн олдворуудтай танилцах боломжтой юм.

    4. Баянхошуу-өвдөг

    Та энэхүү аялалаар Монгол Улсын зүүн хязгаар, Дорнод аймгийн нутагт орших Халхын гол, Буйр нуурын байгалийн үзэсгэлэнд амарч тухлахаас гадна Монголын эртний  түүх соёлын томоохон дурсгалын нэг болох “Их бурхант” буюу Халхын Сэцэн хан аймгийн Илдэн жун ван Бат-Очирын Тогтохтөрийн /То ван/ санаачлага удирдлагаар 1859-1864 онд бүтээсэн дурсгал “Их шүтээн”, “Их бурхант” хэмээн олноо алдарсан дурсгалыг үзэж, 1939 оны Халх голын дайны түүхэн ялалтыг илтгэсэн хөшөө дурсгал, музей, түүхэн үзмэрүүдийг үзэх боломжтой.

    5. Замын үүд-Эрээн

    Энэхүү аялалаар Монгол Улсын Дорноговь  аймгийн нутаг дэвсгэрт орших говь нутгийн нүүдэлчдийн аж амьдралтай танилцахаас гадна Бүрдэнбулагийн элсний амралт сувилалын газар тухлаж, Хамарын хийд буюу дэлхийн энергийн төвд очиж бие, сэтгэлээ сэргээж, Их соён гэгээрүүлэгч  Ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн музей үзнэ.

    Данзанравжаагийн уран бүтээлйн өвийг тоймлон үзвэл 400 гаруй яруу найргийн бүтээл, 100 гаруй урт, богинын дуу, гүн ухааны 1 боть зохиол, жүжгийн зохиол 10 дэвтэр, шашны зан үйлийн бүтээлүүд монгол, түвд хэл дээр бичигдсэнээс гадна өөрийн гараар зурсан олон арван зургууд зарим нь тус музейд буй.

    Facebook
    Twitter

    Бидний Давуу талууд

    Мэргэжлийн хөтөч

    Манай байгууллага нь монгол улсын аялал жуулчлалын салбарт хүлээн зөвшөөрөгдсөн, мэдлэг, мэргэжил бүхий найрсаг хөтөч, орчуулагч та бүхэн үйлчлэх болно.

    өвөрмөц байршил

    Бид үйлчлүүлэгчиддээ монгол орны онгон зэрлэг, үзэсгэлэнт байгалиас гадна нүүдэлчин ард иргэдийн ахуй амьдрал, өв соёлыг танилцуулж, аюулгүй, эко аялалыг зохион байгуулдаг. Монгол улсын хил орчмын аялалд богино хугацаанд аялах боломжтой.

    дурсгалт газрууд

    Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын түүхэн дурсгалт газар, Их эзэн Чингис хааны төрж өссөн нутаг, үлэг гүрвэлийн олдвор их олддог говь нутаг , мөнх цаст Алтай таван богд зэрэг монгол орны бүхий л түүхэн дурсгалт газруудыг үзэх боломжтой.

    олон хөтөлбөртэй

    Манай компани үндсэн аялалуудаас гадна, хил орчмын аялал, хүүхдийн аялалыг зохион байгуулж, үйлчлүүлэгчийн санал захиалгаар тусгай хөтөлбөрт аялалуудыг мэргэжлийн хэмжээнд зохион байгуулдаг

    Захиалга өгөх