Аялалын чиглэл: Хил орчмын аялалын урьдчилсан маршрут
Аялалын хугацаа: 3 Өдөр – 2 шөнө
Аялалын төлбөр:
Үнэнд ороогүй зүйлс: Хөтөлбөрт багтаагүй хоол, нэмэлт үзвэр үйлчилгээний хураамж
Аялалын унаа: Автобус
Аялалын дэлгэрэнгүй задаргаа:
д/д | Боомтын нэр | 1 дэх өдөр | 2 дахь өдөр | 3 дахь өдөр | Хоноглох газар | Замын байдал |
1 | Булган-Такешкэн | Хилээр нэвтэрч Булган суманд торгууд үндэсний аж амьдралтай танилцана/45км/ Харуул овоо үзэх /27км/ | Бодончийн хавцал /70км/ Сэнжит хад, нохой чулуу, /12км/, Баянзүрхийн хүн чулуу /67км/ Гурвансэнхэрийн агуй /170км/ | Ховд аймгийн төвтэй танилцах-Хилийн боомтоор гарах 320 км | 1.Бодончийн хавцал 2. Ховд аймаг 3. Булган сум | Нийт 750км 90% засмал, 10% орон нутгийн шороон зам |
2 | Шивэхүрэн-Сэхэ | Хилээр нэвтэрч Ноён сум толь хад, саран хөндий үзэх Өмнөговь аймагтай танилцах /350км/ | Ёлын ам, говь гурван сайхан | Гурван тэс сум малчин айл, нүүрсний уурхайтай танилцах –хилийн боомтоор гарах | 1.Өмнөговь аймаг 2.Ёлын ам 3.Гурвантэс сум | 500км 10% засмал, 90% орон нутгийн шороон зам |
3 | Гашуун сухайт-Ганцмод | Дэмчигийн хийд, Өмнөговь аймаг | Ёлын ам, говь гурван сайхан | Цогтцэций сум, малчин айл, нүүрсний уурхайтай танилцах –хилийн боомтоор гарах | 1.Өмнөговь аймаг 2. Елын ам 3.Цогтцэций сум | |
4 | Ханги-Мандал | Цагаан зандан мод, Хатны булаг | Эргэлийн зоо, Дэмчогийн хийд, Хүслийн уул | Улаанбадрах сум, хөдөөний айл монгол ахуйтай танилцаад хилээр гарах | 1.Хатны булаг 2.Хамрын хийд 3.Улаанбадрах сум | |
5 | Замын үүд-Эрээн | Бяртын овоо 10км, Бүрдэн булгийн кэмп 100км | Дорноговь аймгийн төв Данзанравжаагийн музей 140км, хамрын хийд 45км | Хүслийн хар уул Улаан-уул боомт | 1.Бүрдэн булаг 2. Хамрын хийд 3. Замын үүд | |
6 | Баянхошуу-өвдөг | Их бурхант 40км, Халх голын дайны үеийг харуулсан хөшөө дурсгалууд, Ялалт музей үзэх | Буйр нуур 100 км 2 хоног | Буцаж гарах | 1.Сүмбэр суманд хонох 2. Буйр нууранд |
1. Булган-Такешкэн
Энэхүү аялалаар Монгол Улсын баруун хязгаар, 300 гаруй жилийн түүхтэй Ховд аймаг, болон Булган, Үенч, Алтай сумын нутаг дэвсгэрт орших торгууд, захчин, казах ястны болон нүүдэлчдийн аж амьдралтай танилцахаас гадна, 80 гаруй км үргэлжилэх үзэсгэлэнт Бодончийн хавцал, эртний хүн төрлөхтөний амьдарч байсан ул мөр бүхий Гурван сэнхэрийн агуй, буган чулуу, эртний домог түүхт Харуул овоотой танилцах болно.
Ховд аймгийн Манхан сумын төвөөс баруун тийш 30 орчим км-ийн зайд орших агуй юм. Тус агуйд 40,000 жилийн тэртээх хадны сүг зураг зэрэг түүхэн дурсгал бий.
Энэ агуйн хана болон дээврийн хэсэгт олон янзын амьтдыг зурсны дотор тэмээн хяруул, тэмээ, арслан заан, одос үхэр, мод зэргийг дүрсэлжээ. Эдгээр зургийг өтгөвтөр улаан болон цайвар зосон будгаар зурсан байна. Дүрслэлийн хувьд амьтдын гадаад төрхийг гаргахад анхаарч, зарим амьтдын дүрслэлийг тааруулан олон жижиг толбо хийж давтмалыг илэрхийлсэн нь палеолитын үеийн нэг онцлог ажээ. Эдгээр зосон зургууд дахь арслан заан, одос үхэр, тэмээн хяруул зэрэг нь Монгол нутагт эрт цагт байгаад сөнөж үгүй болсон амьтад тул уг зургууд нь дээд палеолитын үед холбогдох нь давхар нотлогдож байна. Эдгээр зосон зургууд нь дүрслэлийн агуулга, зохиомж арга зэргээрээ дэлхийн палеолитын үеийн түүх соёлын судлалд чухал байр суурь эзэлдэг.
2. Шивэхүрэн-Сэхэ
Энэхүү аялалаар Монгол Улсын өмнөд хязгаар Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт орших говь нутгийн нүүдэлчдийн аж амьдралтай танилцахаас гадна, Монгол улсын дархан цаазат газар болон Ёлын ам, Саран хөндий, Толь хадыг үзэж, Өмнөговь аймгийн төв, “Говийн байгаль, түүхийн музей”-тэй танилцах танилцах болно. Говийн байгалийн түүхийн музей 4000 гаруй үзмэр, эд өлгийн цуглуулгатай. Өмнөговь аймгийн нутагт одоогоос 4500-5000 жилийн өмнө хүн амьдарч байсан ул мөр бүхий “Цахиуртын хөндий”, “Оцон мааньт”, “Баян заг”, “Чоно шургуул”, “Төгрөгийн ширээ” зэрэг газруудаас олдсон эртний болон палеонтологийн олдворууд байдаг. Түүнээс гадна говийн ард түмний дундаас төрсөн алдар гавьяатан, урчууд дархчуудын бүтээлийн дээжис музейд байрлажээ. Мөн “Ноён Сэврэй”-н дархчуулын дахин давтагдашгүй хийц бүхий мөнгөн аяга гоёл чимэглэл, сав суулга, шашны эдлэл хэрэглэл, шүтээн зураг, хөгжмийн зэмсгүүдээс гадна чулуун зэвсгийн үеэс хүрэл, төмрийн үеийн олдворуудтай 596541танилцах боломжтой юм.
3. Гашуун сухайт-Ганцмод
Энэхүү аялалаар Монгол Улсын өмнөд хязгаар Өмнөговь аймаг, болон Цогтцэций, Ханбогд сумын нутаг дэвсгэрт орших говь нутгийн нүүдэлчдийн аж амьдралтай танилцахаас гадна, Монгол улсын дархан цаазат газар Ёлын амыг үзэж, дэлхийн энергийн төвд орших Дэмчигийн хийдтэй танилцаж Өмнөговь аймгийн төв, “Говийн байгаль, түүхийн музей”-тэй танилцах танилцах болно. Говийн байгалийн түүхийн музей 4000 гаруй үзмэр, эд өлгийн цуглуулгатай. Өмнөговь аймгийн нутагт одоогоос 4500-5000 жилийн өмнө хүн амьдарч байсан ул мөр бүхий “Цахиуртын хөндий”, “Оцон мааньт”, “Баян заг”, “Чоно шургуул”, “Төгрөгийн ширээ” зэрэг газруудаас олдсон эртний болон палеонтологийн олдворууд байдаг.
Түүнээс гадна говийн ард түмний дундаас төрсөн алдар гавьяатан, урчууд дархчуудын бүтээлийн дээжис музейд байрлажээ. Мөн “Ноён Сэврэй”-н дархчуулын дахин давтагдашгүй хийц бүхий мөнгөн аяга гоёл чимэглэл, сав суулга, шашны эдлэл хэрэглэл, шүтээн зураг, хөгжмийн зэмсгүүдээс гадна чулуун зэвсгийн үеэс хүрэл, төмрийн үеийн олдворуудтай танилцах боломжтой юм.
4. Баянхошуу-өвдөг
Та энэхүү аялалаар Монгол Улсын зүүн хязгаар, Дорнод аймгийн нутагт орших Халхын гол, Буйр нуурын байгалийн үзэсгэлэнд амарч тухлахаас гадна Монголын эртний түүх соёлын томоохон дурсгалын нэг болох “Их бурхант” буюу Халхын Сэцэн хан аймгийн Илдэн жун ван Бат-Очирын Тогтохтөрийн /То ван/ санаачлага удирдлагаар 1859-1864 онд бүтээсэн дурсгал “Их шүтээн”, “Их бурхант” хэмээн олноо алдарсан дурсгалыг үзэж, 1939 оны Халх голын дайны түүхэн ялалтыг илтгэсэн хөшөө дурсгал, музей, түүхэн үзмэрүүдийг үзэх боломжтой.
5. Замын үүд-Эрээн
Энэхүү аялалаар Монгол Улсын Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт орших говь нутгийн нүүдэлчдийн аж амьдралтай танилцахаас гадна Бүрдэнбулагийн элсний амралт сувилалын газар тухлаж, Хамарын хийд буюу дэлхийн энергийн төвд очиж бие, сэтгэлээ сэргээж, Их соён гэгээрүүлэгч Ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн музей үзнэ.
Данзанравжаагийн уран бүтээлйн өвийг тоймлон үзвэл 400 гаруй яруу найргийн бүтээл, 100 гаруй урт, богинын дуу, гүн ухааны 1 боть зохиол, жүжгийн зохиол 10 дэвтэр, шашны зан үйлийн бүтээлүүд монгол, түвд хэл дээр бичигдсэнээс гадна өөрийн гараар зурсан олон арван зургууд зарим нь тус музейд буй.