Аяллын хөтөлбөр
Энэхүү аялалаар Монгол Улсын өмнөд хязгаар Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт орших говь нутгийн нүүдэлчдийн аж амьдралтай танилцахаас гадна, Монгол улсын дархан цаазат болон Тусгай хамгаалалттай Ёлын ам, Молцог элс, Баян загийг үзэж, Өмнөговь аймгийн төв, “Говийн байгаль, түүхийн музей”-тэй танилцах танилцах болно.
Аяллын үнэ:
- 2-5 хүн 1380$
- 6-10 хүн 1200$
- 10 аас дээш 1080$
- /+ Улаанбаатар Өмнөговь онгоцны тийз/
Зочид буудалд ирж байрлах
Чингис хааны музүй
Чингис хаан үндэсний музейнь 2019 онд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн шийдвэрээр байгуулагдсан. Тус музейд нүүдэлчдийн анхны төрт улс Хүннүгийн эзэнт улсыг үндэслэгч Модун шаньюйгаас эхлээд ХХ зууны эхэн хүртэлх Монголын төрт улсуудын хаад, язгууртны үйл ажиллагааг, эдэлж хэрэглэж байсан эд олгийн зүйлс, томоохон бодит үйл явдлыг харуулах 10000 гаруй эх үзмэрийг орчин үеийн дэвшилтэт технологи болох AR, QR, VR, интерактив, видео зэрэг техник технологи, уран зураг, гар зураг, баримал, дархны урлал, оёдол, хатгамал, макетаар дэглэн үзүүлж байна.
Гандантэгчинлэн хийд үзэх
Гандантэгчинлэн хийд, нь Улаанбаатар хотод байх Монгол улс дахь Монголын Буддын шашны төв хийд юм. Гандантэгчэнлин гэдэг нь “Төгс баясгалант их хөлгөний орон” гэсэн утгатай.
Гандантэгчилэн хийдийн анхны сүм 1809 онд Далхын дэнж дээр Шар сүм нэртэйгээр байгуулагджээ. Тус хийдийн барилгуудыг Монгол, Монгол-Хятад, Хятад-Түвд гэсэн хэлбэр хийцтэйгээр мод, чулуу, тоосго, хөх паалантай төрөл бүрийн вааран эдлэлээр бүтээж, үндсэн гоёл чимэглэлийг алтадсан ганжир, чойнхорол, бодь гөрөөс, дээврийн амьтад, хонх бүхийгээр барьж байгуулжээ.
Гандан сүм дотор Өндөр гэгээн Занабазарын бүтээсэн Өвгөн хутагтын хүрэл цутгамал дүр, XIX зууны үед Монгол лам нар хар цаасан дээр алтаар бичсэн Ганжуурын 108 боть, 1956 онд Буддагийн 2500 жилийн ойг тохиолдуулан Гандан хийдийн лам нарын урласан Буддагийн хөрөг, Энэтхэгийн ерөнхийлөгч асан Жавхарлал Неру 1957 онд Монголд айлчлахдаа бэлэглэсэн 2000 гаруй жилийн өмнө бүтээсэн Буддагийн цутгамал дүр, Шриланкаас авчирсан мөнгөн суварга, 15 килограмм цэвэр мөнгөөр хийсэн Богд Зонховын дүр зэрэг шашин соёлын үнэт бүтээлүүд хадгалагдан байдаг
Зайсан толгойн аялал
Зайсан толгой нь Улаанбаатар хотын өмнө талд орших толгой юм. Улаанбаатар хотын төв хэсгийг тольдон харах боломжтой, Улаанбаатарынхны чөлөөт цагаа өнгөрөөх болон жуулчдын очих дуртай газруудын нэг.Зайсан толгойн оройд Зөвлөлтийн дайчдын дурсгалын цогцолбор бий. Халхын голын байлдаанд эрэлхэгээр байлдаж амиа алдсан Зөвлөлтийн цэргүүдийн дурсгал болгож барьсан уг цогцолборыг 1971 онд байгуулсан. Уг цогцолборын оройд байрлах цагариг дотор нь 1921 оны ардын хувьсгал, 1939 оны Халхын голын байлдааны үеэр үзүүлсэн Зөвлөлтийн туслалцаа дэмжлэгийг дүрсэлсэн байдаг.
Улаанбаатараас Өмнөговь аймаг руу очиж хоноглоно
- Аймгийн төвөөс баруун зүгт 220 км Сэврэй сумын нутагт 800 м өндөр, 150 км үргэлжилсэн Хонгорын голын үзэсгэлэнт элсэн уул.
- Монгол улсын алдарт 33 говийн нэг хэсэг болох хэдэн арван км өргөн Галба, Борзон, Зээмэг, Заг сүүжийн алдарт их говиуд.
- 50-120 сая жилийн тэртээ амьдарч байсан эртний үлэг гүрвэлийн чулуужсан яс, өндөг, чулуужсан мод зэрэг палентологийн олдворууд олдсон Булган сумын нутагт байдаг Баян заг
- Дэлхийд ховорт тооцогдох Нэмэгт, хэрмэн цав, Шаригийн ганга, Бүгийн цав, зэрэг байгалийн тогтоц бүхий үзэсгэлэнт газрууд, онгон зэрлэг байгаль.
- Хутагт Данзанравжаагийн байгуулсан энергийн төв болох Дэмчогийн хийд
- Аймгийн хамгийн баруун сум болох Гурвантэс сумын нутагт байдаг Хэрмэн цав
- Аймгийн хамгийн зүүн сум болох Манлай сумын нутагт байдаг үлэг гүрвэлийн чулуужсан мөр
- Дэлхийд ховордсон ан амьтан, ховор төрлийн ургамлаараа гадаадын жуулчин, аялагчдын сонирхлыг ихээхэн татаж байна.
Ёлын ам
Ёлын ам нь Монгол Улсын Өмнөговь аймгийн Говь Гурвансайхан байгалийн цогцолборт газарт Зүүн сайханы аманд байх, нэгэн гүн хавцал юм. Дархан цаазат газар бөгөөд дархалсан талбай нь 64 ам.километр. Нэн ховор Ёл шувуу байдаг учраас ийнхүү Ёлын ам хэмээн нэрлэсэн.
“Ёлын ам”-ыг гадна, дотны жуулчдын заавал очиж үздэг үзэсгэлэнт газруудын нэг юм.
Зүүн сайханы нурууны нэг хавцал болох Ёлын ам нь мөнх цастай бөгөөд өвөлдөө хэдэн км урт, хэдэн метр зузаантай болдог. Харин дэлхийн дулаарлын улмаас сүүлийн жилүүдэд 9-р сард цасгүй байх болжээ.
Нар тусахгүй мөнхийн сүүдэр бүхий сэрүүн газрууд олон байдаг учраас сэнгэнэсэн хүйтэн агаар хавцлын голоор нэвт урсаж байдаг. Хавцлын зарим хадан хана нь 200 метр хүртэл өндөр элгэн эгц байдаг. Ёл шувуу: зөвхөн төв азид байдаг агнахыг хориглосон ховор шувуу. 1500-3000 метрийн өндөрт үүрээ засаж амьдардаг онцлогтой. Жигүүр нь 2.0-2.5 метр хүрдэг. Нуруу нь хөхөвтөр шаргал, хэвлий толгойн нэсэг нь цайвар, эрүүн доороо сахалтай. Амьтдын сэг ясаар хооллодог онцлогтой бөгөөд газарт бараг бууж ирдэггүй маш сонор сэжигч шувуу.
Ноён сум, толь хад, Саран хөндий
Өмнөговь аймгийн Ноён суманд сумынхаа нэрээр нэрлэгдсэн “Ноён богд уул” гэж бий. Энэхүү уул бол нутгийнхны гол шүтээн бөгөөд Ноён богд уулнаас гадна “Гурван түшмэл уул”, “Хүү”, “Хатан сэврээ”, “Толь хад” гээд байгалийн үзэсгэлэн бүрдсэн бүхэн энд байдаг.
Ханын хэцийн үзэсгэлэнт газруудын нэг нь Саран хөндий юм. Энд задгай устай учраас аргаль, янгир, ирвэс гэх мэт ховор зэрлэг амьтад тохиолдоно. Саран хөндийн эхэн хавьд хүний алга хэлбэртэй нэг сонин хад байх бөгөөд ёроолоос нь рашаан ундардаг. Ханан хэцийн хад чулуунууд нь олон нүх сүв, хонхор гүдгэр ихтэй. Эдгээр хонхорт нь зуны аагим халуунаас хоргодохоор элдэв амьтад ороод нуугдчихдаг байна.
Харин олны анхаарлыг аргагүй тадаг “Толь хад” гэж бас энэ л сайхан хангайд байдаг байна. “Толь хад” нь Өмнөговь аймгийн нутагт “Ноён богд уул”-ын хойно, “Дүгнэн” уулын арын хананд 10 метр гаруй урт, 3 метр орчим өндөр том хадан цохионд байрлах бөгөөд хүн амьтны дүрс тод харагддаг гялгар гадаргуутай.
Хэрмэн цав
Ангараг гараг дээр очсон мэт сэтгэгдэл төрүүлэхээр, олон тооны үлэг гүрвэлийн олдворууд заг, ой, цөлийн ургамлын дотроос олдсон энэхүү газраар бүтэн өдрийн турш аялна.
Хэрмэн цав бол 15-20 км урт үргэлжилдэг улаан өнгийн хавцал юм. 65-250 сая жилийн өмнө Хэрмэн цав далайг ёроол байв. Хуурай болсны дараа жилийн салхи, усны элэгдэл нь сарны гадаргуугийн хэлбэр бүхий энэхүү гайхамшигтай харагдах хавцлыг бий болгосон.Нар жаргах үед улаан өнгө нь таныг сарны гадаргуу дээр байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг.Америкийн эрдэмтэн, палентологич Рой Чапман Эндрюс энэ газрыг Дэлхийн төгсгөл гэж нэрлэсэн. Энэ газар нь зөвхөн байгалийн үзэсгэлэнт байдал төдийгүй үлэг гүрвэлийн өндөг, олдвороороо алдартай. Энэ газарт үлэг гүрвэлийн анхны бүрэн араг яс олдсон.. Олон тооны үлэг гүрвэлийн олдворууд мөн, заг, ой, цөлийн ургамлын дотроос олджээ.
Хонгорын элс
Өмнөговь аймгийн Сэврэй, Баяндалай сумдын нутагт орших бөгөөд Сэврэй, Зөөлөнгийн нурууны араар 180 орчим километр үргэлжилдэг элсэн манхан юм. Элсний хамгийн өргөн нь баруун хойд талдаа 27 километр, хамгийн нарийн нь төв хэсэгтээ 800 метр байдаг. Элсний орой дээр гарахад цааш хэдэн зуун манхан толгод үргэлжлэн харагдана. Хонгорын элсний ойр хавийг бүхэлд нь харахад урдуураа хадтай уул, дундуураа ургамал ургах аргагүй элсэн манхан, хойд бэлээр нь гол урсаж ногоорсон баянбүрд харагдах нь тун үзэсгэлэнтэй. Зөөлөнгийн нуруунаас буусан үерийн ус Хонгорын элсний дундуур зам гарган нэвт урсаж хөрсөнд шингээд, элсний хойд захад Сэрүүн булаг, Арганга булаг хэмээх горхийг үүсгэн газар дээр дахин гарч баруун тийш элснийхээ хаяагаар 10 гаруй километр урсдаг бөгөөд үүнийг Хонгорын гол хэмээнэ.
Хонгорын элсний ар талд хэд хэдэн жуулчны баазууд байрлах бөгөөд тэндээс морь тэмээгээр аялан Хонгорын элс хүрнэ.
Ардын урлагийн тоглолт
Морин хуурын музей, Ардын урлагийн морин хуур, уртын дуу, хөөмий, бий биелгээ, бүжиг, уран нугаралт гэх мэт…үзүүлбэр бүхий тоглолт, морин хуурын үйлдвэр сонирхох боломжтойгоороо давуу юм. Мөн жуулчныхаа тав тухыг хангах цай, кофе уух нөхцөлийг хангасан.
Богд хааны ордон музей
Богд хааны ордон музей нь Монголын сүүлчийн хаан VIII Богд Жавзандамба хутагтын Ногоон ордонд байрлах музейн цогцолбор юм. Монгол улсын ууган бөгөөд хамгийн баялаг сан хөмрөг бүхий музейн нэг. 1924 онд байгуулагдсан Монгол улсын анхны музейг 1926 оны Засгийн газрын тогтоолоор Богд хааны Өвлийн ордонд шилжүүлэн байрлуулж[1], уг ордонд байсан түүх, соёл урлагийн зүйл, бурхан тахил, угсаатны зүйн эд өлөг, төрөл бүрийн амьтны чихмэл дүрс зэргийг музейн үзмэртэй нэгтгэснээр уг музейн үндэс суурь буй болжээ. Музей 8600 гаруй үзмэртэй, жилд 40 мянга гаруй үзэгч хүлээн авдаг. Эдүгээ Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд харьяалагддаг.
Ноолууран эдлэлийн дэлгүүр
Ноолуурын ширхэг бүрийн гарал үүслийг мэдэх боломжтой
40 гаруй жилийн турш бид чанартай, биед эвтэйхэн, загварлаг, байгальд ээлтэй бүтээгдэхүүн урлаж ирсэн түүхтэй. Мөн нийцэмжит үнэтэй ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг эрхэм зорилгоо болгон ажилласаар ирсэн билээ.
Аяллын Зураг
Монгол орны цаг уур, уур амьсгал
Монгол орны газар нутаг гадаад далай тэнгисээс ихээхэн алслагдсан, Евраозийн эх газрын төвд тал бүрээсээ өндөр уул нуруугаар хүрээлэгдсэн, далайн түвшнээс дунджаар километр хагас илүү өндөр өргөгдсөн зэргээс шалтгаалан эх газрын эрс тэс, хатуу ширүүн уур амьсгалтай, жилийн 4 улиралтай.
Зуны улирал 6, 7, 8-р сар агаарын хэм дунжаар 10°С- 30°С бөгөөд бороотой халуун байдаг
Намрын улирал 9, 10, 11-р сар агаарын хэм 3°…-10°С сэрүүхэн бага зэргийн салхитай байна
Өвлийн улирал 12, 1, 2-р сар агаарын хэм -10°…-35°С хүйтэн, цастай байдаг
Хаврын улирал 3, 4, 5-р сар 5°…15°С сэрүүн салхитай байдаг
Аяллын бэлтгэх зүйлс юу, юу авч явах вэ?
- Биед чөлөөтэй морь унахад тохиромжтой хувцасла
- Шулуун ултай түрийтэй гутал өмсөх
- Борооны урт цув
- Өглөө оройн сэрүүнд өмсөх дулаан хувцас
- Малгай өмсч явах
- Морь унахдаа нимгэн бээлий өмсч явах
- Солих оймс
- Тавчик сандаал
- Нарны шил
- Мишок
- Ойр зуурын хэрэглэх зүйлсээ хийх жижигхэн үүргэвчтэй явбал зүгээр
- Повербанк
- Нарны тос
- Шумуулны тос
- 00 цаас ариун цэврийн хэрэгслүүд
- Өөрийн хоол цайны аяга халбагаа авч ирэх
- Харшил болон элдэв хууч өвчтэй бол хэрэглэдэг эм тан ,анхны тусламжийн зүйлсээ авч явах