Аяллууд

УЛААНБААТАР-АЛТАЙ ТАВАН БОГД

Аяллын Xөтөлбөр / 7 өдөр 6 шөнө /

Та энэхүү аялалаар Монгол орны дээвэр болсон Алтай Таван Богдын сүрлэг уулс, Мөсөн голууд, үзэсгэлэнт байгаль, Казах түмний соёл ахуйтай танилцах аялалд урьж байна.

Аяллын үнэ:

  • 2-5 хүн 1610$ /+ Улаанбаатар Баян-Өлгий онгоцны тийз/
  • 6-10 хүн 1400$
  • 10 аас дээш хүн 1260$

Зочид буудалд ирж байрлах

Чингис хааны музүй

Чингис хаан үндэсний музейнь 2019 онд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн шийдвэрээр байгуулагдсан. Тус музейд нүүдэлчдийн анхны төрт улс Хүннүгийн эзэнт улсыг үндэслэгч Модун шаньюйгаас эхлээд ХХ зууны эхэн хүртэлх Монголын төрт улсуудын хаад, язгууртны үйл ажиллагааг, эдэлж хэрэглэж байсан эд олгийн зүйлс, томоохон бодит үйл явдлыг харуулах 10000 гаруй эх үзмэрийг орчин үеийн дэвшилтэт технологи болох AR, QR, VR, интерактив, видео зэрэг техник технологи, уран зураг, гар зураг, баримал, дархны урлал, оёдол, хатгамал, макетаар дэглэн үзүүлж байна. https://chinggismuseum.com/

Гандантэгчинлэн хийд үзэх

Гандантэгчинлэн хийд, нь Улаанбаатар хотод байх Монгол улс дахь Монголын Буддын шашны төв хийд юм. Гандантэгчэнлин гэдэг нь “Төгс баясгалант их хөлгөний орон” гэсэн утгатай.

Гандантэгчилэн хийдийн анхны сүм 1809 онд Далхын дэнж дээр Шар сүм нэртэйгээр байгуулагджээ. Тус хийдийн барилгуудыг Монгол, Монгол-Хятад, Хятад-Түвд гэсэн хэлбэр хийцтэйгээр мод, чулуу, тоосго, хөх паалантай төрөл бүрийн вааран эдлэлээр бүтээж, үндсэн гоёл чимэглэлийг алтадсан ганжир, чойнхорол, бодь гөрөөс, дээврийн амьтад, хонх бүхийгээр барьж байгуулжээ.

. Гандан сүм дотор Өндөр гэгээн Занабазарын бүтээсэн Өвгөн хутагтын хүрэл цутгамал дүр, XIX зууны үед Монгол лам нар хар цаасан дээр алтаар бичсэн Ганжуурын 108 боть, 1956 онд Буддагийн 2500 жилийн ойг тохиолдуулан Гандан хийдийн лам нарын урласан Буддагийн хөрөг, Энэтхэгийн ерөнхийлөгч асан Жавхарлал Неру 1957 онд Монголд айлчлахдаа бэлэглэсэн 2000 гаруй жилийн өмнө бүтээсэн Буддагийн цутгамал дүр, Шриланкаас авчирсан мөнгөн суварга, 15 килограмм цэвэр мөнгөөр хийсэн Богд Зонховын дүр зэрэг шашин соёлын үнэт бүтээлүүд хадгалагдан байдаг

Зайсан толгойн аялал

Зайсан толгой нь Улаанбаатар хотын өмнө талд орших толгой юм. Улаанбаатар хотын төв хэсгийг тольдон харах боломжтой, Улаанбаатарынхны чөлөөт цагаа өнгөрөөх болон жуулчдын очих дуртай газруудын нэг.Зайсан толгойн оройд Зөвлөлтийн дайчдын дурсгалын цогцолбор бий. Халхын голын байлдаанд эрэлхэгээр байлдаж амиа алдсан Зөвлөлтийн цэргүүдийн дурсгал болгож барьсан уг цогцолборыг 1971 онд байгуулсан.  Уг цогцолборын оройд байрлах цагариг дотор нь 1921 оны ардын хувьсгал, 1939 оны Халхын голын байлдааны үеэр үзүүлсэн Зөвлөлтийн туслалцаа дэмжлэгийг дүрсэлсэн байдаг.

Баян-Өлгий аймагт очиж хоноглоно

Аймгийн төв Өлгий хот бөгөөд Улаанбаатар хотоос 1636 километр зайтай. Тус аймаг нь 1940 онд байгуулагдсан. Хүн амын ихэнх нь казакууд бөгөөд Монгол овгийн урианхай, тува ястнууд амьдардаг. Хамгийн баруун захад Монгол Алтайн уулсын бүсэд далайн төвшнөөс дээш 1301-4374 метрийн өндөрт оршино. Баруун талаараа Алтайн нурууны хяр дагаж БНХАУ-тай 450 километр, хойт талаараа Сийлхэмийн нуруу дагаж ОХУ-тай 225 километр хиллэдэг. Өндөрлөг газар оршдог учраас уур амьсгал ерөнхийдөө сэрүүн байдаг. Даян, Хотон, Хорго гэх мэт цэнгэг уст 80 гаруй нууртай. Ховд, Цагаан, Согоот, Ёлт гэх мэт 100 гаруй гол горхи, 200 гаруй булаг шандтай. Ховд гол нь 506 километр үргэлжилдэг. Толбо, Ачит нуур нь загас агнуурын нөөцтэй.

Бүргэдээр ан хийх ёс нь 250 гаруй жил үргэлжилж ирсэн уламжлалтай юм. Баян-Өлгий аймгийн долоон гайхамшигаар Ёлтын сав газар, Алтай таван богдын байгалийн цогцолбор газар, Потанины мөсөн гол, Бага ойгор-Цагаан салаагийн хадны сүг зураг, Бага түргэний хүрхрээ, Толбо нуур, Ачит нуур гэсэн газрууд тодорчээ.

Алтай таван богдод очих 

Монгол Алтайн нурууны Алтай Таван Богд уул нь Монгол улсын хамгийн өндөр уул юм. Энэ ч утгаараа Монгол орны дээвэр хэмээгддэг. Таван Богд уул нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Улаанхус сумдын заагт оршдог.
Таван Богд уул нь таван үндсэн оргилтой ба Монголын хамгийн том гурван мөсөн гол болох Потанины мөсөн гол, Александрын мөсөн гол, Гранегийн мөсөн голууд Таван Богдод оршдог. Эдгээрээс хамгийн том нь Потанины мөсөн гол бөгөөд 14 орчим км урттай.
1996 онд Алтай Таван Богд уул, Хотон, Хурган, Даян нуур, Ховд, Хар салаа, Цагаан салаа, Сонгинот, Ёлт зэрэг голуудын ай савуудыг хамруулан Алтай Таван Богдын байгалийн цогцолборт газар хэмээн улсын хамгаалалтанд авсан. 2012 онд Алтай Таван Богд уулыг төрийн тахилгат уул болгон 4 жилд нэг тахиж байхаар болсон
Таван богдын оргилууд нь:
Хүйтэн оргил дтд4,374м
Найрамдал оргил дтд 4,192м
Бүргэд оргил дтд4,068м
Малчин оргил дтд4,051м
Өлгий оргил дтд4,050м

Хотон, Хурган нууранд очиж хоноглох 

Хотон, Хурган нуур нь Алтай Таван богд, Загастай хайрхан, Рашаантын уулс, Их түргэний уулсын мөнх цаст оргилуудаар хүрээлэгдсэн эртний мөстлөгийн хунхад тогтсон цэнгэг устай нуурууд бөгөөд Алтай Таван Богдын байгалийн цогцолбор газарт хамаардаг. Аймгийн төвөөс 160, Цэнгэл сумын төвөөс 90 км зайтай. Хотон нуур нь далайн түвшнээс дээш 2083 метр, хамгийн гүн газартаа 58 метр, дунджаар 26 метр гүн. Урт нь 21,5 км, өргөн нь 4 км, нийтдээ 50 км2 талбайтай.

Хурган нуур нь далайн түвшнээс дээш 2072 метр өндөр, 23 км урт, 6 км өргөнтэй. Хамгийн гүн газраа 28 метр, дундаж гүн нь 7 метр, нийт талбайн хэмжээ 71 км2 байна. Хоёр нуур хоорондоо нарийн хоолойгоор холбогддог. Энэхүү модон гүүр бүхий хоолойг Шар гатлага, орон нутгийн иргэд “Сыргалы” хэмээн нэрлэдэг.

Бага түргэний хүрхрээ, Ойгорын хадны сүг зураг үзэх

Хотон, Хурган нуурын баруун эрэг, Түргэний уулсын дунд хэд хэдэн хүрхрээ буудаг. Тэдний дотроос хамгийн том нь Бага түргэний амны хүрхрээ юм. Нийт 36 метр өндөр эгц хаднаас буух бөгөөд их бага гэсэн хоёр хүрхрээ үүсгэн шаталсан маягтайгаар унадаг. Их хүрхрээ нь 23 метр өндөр, Бага хүрхрээ нь 13 метр өндөр.  Эргэн тойрон нь байгалийн үзэсгэлэн төгс нутаг бөгөөд аялагч жуулчдын очих дуртай газруудын нэг ажээ.

Алтай таван богдын Бага Ойгор, Усайн Цагаан салаагийн голын савд байдаг. Өргөн нь 500 метр, урт нь 15 километр үргэлжлэх нутагт тархсан хадны сүг зураг бөгөөд шинэ чулуун зэвсгээс хүрэл зэвсгийн үе хамарсан нийт 8000 жилийн түүхийг агуулдаг.

Эрт балар цагийн хүмүүсийн хойч үедээ үлдээсэн зурган захиа бөгөөд нийт 10 мянга гаруй сүг зураг тоологджээ. Өөрөөр хэлбэл, тухайн үеийн уран зургийн галерей юм. Хамарсан талбай хэмжээгээрээ Монголд хамгийн том төдийгүй дэлхийд томоохон дурсгалд тооцогдоно. Зэрлэг үхэр, адуу, буга, янгир, аргаль, чоно, гахай, баавгай, загас, шувуу зэрэг олон төрлийн ан амьтан дүрслэн зурснаас гадна морь унасан хүмүүс, ан гөрөө хийж буй анчид, байлдаж буй цэрэг дайчид, морин тэрэг жолоодсон хүн зэрэг дүрслэл байдаг. Тухайн үеийн ангийн амьтан, гаршуулж буй амьтад, өдөр тутмын ажил үйлээ ийнхүү 8000 жилийн туршид үе улируулан үргэлжлүүлэн зурж үлдээсэн нь үнэхээрийн гайхамшигтай юм. 

Баян Өлгий аймагт ирж хоноглох /урлагийн тоглолт/

Казакийн түүх нь 130 жилээр хэмжигдэнэ. Анх 1875 оны үеэр Хятад улсын Алтайн Шинжан нутгаас 20 гаруй айл нүүж ирсэн түүхтэй. 1930–аад оноос Алтайн хязгаарын казак иргэд бөөн бөөнөөрөө Монгол руу дүрвэн ирэх болжээ. 1938 оны 6 дугаар сарын 9-нд Бага хурал хуралдаж үндэсний цөөнхи болсон Казакийн асуудлыг шийдэж 1940 онд Баян-Өлгий аймгийг байгуулжээ.

Дэлхийд шувуугаар ан хийдэг үндэстэн тун ховор бөгөөд тэдний нэг бол казакууд юм. Тэдний энэ заншил 250 жил үргэлжилж байгаа бөгөөд Казакын эрчүүд бүргэдээ аваад ан гөрөөнд явахад нь хэн нэгэн хүн хамт явъя гэвэл түүнийг заавал дагуулан явдаг. Бүргэд нь 25-30 насалдаг.

Ардын урлагийн тоглолт

Морин хуурын музей, Ардын урлагийн  морин хуур, уртын дуу, хөөмий, бий биелгээ, бүжиг, уран нугаралт гэх мэт…үзүүлбэр бүхий тоглолт, морин хуурын үйлдвэр сонирхох боломжтойгоороо давуу юм. Мөн жуулчныхаа тав тухыг хангах цай, кофе уух нөхцөлийг хангасан.

Богд хааны ордон музей

Богд хааны ордон музей нь Монголын сүүлчийн хаан VIII Богд Жавзандамба хутагтын Ногоон ордонд байрлах музейн цогцолбор юм. Монгол улсын ууган бөгөөд хамгийн баялаг сан хөмрөг бүхий музейн нэг. 1924 онд байгуулагдсан Монгол улсын анхны музейг 1926 оны Засгийн газрын тогтоолоор Богд хааны Өвлийн ордонд шилжүүлэн байрлуулж[1], уг ордонд байсан түүх, соёл урлагийн зүйл, бурхан тахил, угсаатны зүйн эд өлөг, төрөл бүрийн амьтны чихмэл дүрс зэргийг музейн үзмэртэй нэгтгэснээр уг музейн үндэс суурь буй болжээ. Музей 8600 гаруй үзмэртэй, жилд 40 мянга гаруй үзэгч хүлээн авдаг. Эдүгээ Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд харьяалагддаг.

Ноолууран эдлэлийн дэлгүүр

Ноолуурын ширхэг бүрийн гарал үүслийг мэдэх боломжтой

40 гаруй жилийн турш бид чанартай, биед эвтэйхэн, загварлаг, байгальд ээлтэй бүтээгдэхүүн урлаж ирсэн түүхтэй. Мөн нийцэмжит үнэтэй ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг эрхэм зорилгоо болгон ажилласаар ирсэн билээ

https://gobi.mn/

Аяллын Зураг

Монгол орны цаг уур, уур амьсгал

Монгол орны газар нутаг гадаад далай тэнгисээс ихээхэн алслагдсан, Евраозийн эх газрын төвд тал бүрээсээ өндөр уул нуруугаар хүрээлэгдсэн, далайн түвшнээс дунджаар километр хагас илүү өндөр өргөгдсөн зэргээс шалтгаалан эх газрын эрс тэс, хатуу ширүүн уур амьсгалтай, жилийн 4 улиралтай.

Зуны улирал 6, 7, 8-р сар агаарын хэм дунжаар 10°С- 30°С бөгөөд бороотой халуун байдаг
Намрын улирал 9, 10, 11-р сар агаарын хэм 3°…-10°С сэрүүхэн бага зэргийн салхитай байна
Өвлийн улирал 12, 1, 2-р сар агаарын хэм -10°…-35°С хүйтэн, цастай байдаг
Хаврын улирал 3, 4, 5-р сар 5°…15°С сэрүүн салхитай байдаг

Аяллын бэлтгэх зүйлс юу, юу авч явах вэ?

  • Биед чөлөөтэй морь унахад тохиромжтой хувцасла
  • Шулуун ултай түрийтэй гутал өмсөх
  •  Борооны урт цув
  • Өглөө оройн сэрүүнд өмсөх дулаан хувцас
  • Малгай өмсч явах
  • Морь унахдаа нимгэн бээлий өмсч явах
  • Солих оймс
  • Тавчик сандаал
  • Нарны шил
  • Мишок
  • Ойр зуурын хэрэглэх зүйлсээ хийх жижигхэн үүргэвчтэй явбал зүгээр
  • Повербанк
  • Нарны тос
  • Шумуулны тос
  • 00 цаас ариун цэврийн хэрэгслүүд
  • Өөрийн хоол цайны аяга халбагаа авч ирэх
  • Харшил болон элдэв хууч өвчтэй бол хэрэглэдэг эм тан ,анхны тусламжийн зүйлсээ авч явах
Facebook
Twitter

Бидний Давуу талууд

Мэргэжлийн хөтөч

Манай байгууллага нь монгол улсын аялал жуулчлалын салбарт хүлээн зөвшөөрөгдсөн, мэдлэг, мэргэжил бүхий найрсаг хөтөч, орчуулагч та бүхэн үйлчлэх болно.

өвөрмөц байршил

Бид үйлчлүүлэгчиддээ монгол орны онгон зэрлэг, үзэсгэлэнт байгалиас гадна нүүдэлчин ард иргэдийн ахуй амьдрал, өв соёлыг танилцуулж, аюулгүй, эко аялалыг зохион байгуулдаг. Монгол улсын хил орчмын аялалд богино хугацаанд аялах боломжтой.

дурсгалт газрууд

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын түүхэн дурсгалт газар, Их эзэн Чингис хааны төрж өссөн нутаг, үлэг гүрвэлийн олдвор их олддог говь нутаг , мөнх цаст Алтай таван богд зэрэг монгол орны бүхий л түүхэн дурсгалт газруудыг үзэх боломжтой.

олон хөтөлбөртэй

Манай компани үндсэн аялалуудаас гадна, хил орчмын аялал, хүүхдийн аялалыг зохион байгуулж, үйлчлүүлэгчийн санал захиалгаар тусгай хөтөлбөрт аялалуудыг мэргэжлийн хэмжээнд зохион байгуулдаг

Захиалга өгөх