Зөвөлгөө, мэдээлэл

ТАВ ТУХЫН БҮСЭЭСЭЭ ГАРЧ ЯГ ОДОО АЯЛАЛД ГАРАХ 6 ШАЛТГААН

  • Та зөвхөн өөртөө найдаж сурна Та илүү зохион байгуулалттай болно. Хажууд тань хэн ч байхгүй, таны өмнөөс хиртэй хувцсыг угаагаад өгөх хүн байхгүй. Та өөрөө хийнэ эсвэл хиртэй хувцсаа үнэртүүлээд явахаас өөр аргагүй. Та санхүүгээ барьж сурна. Мөнгөө зөв зарцуулахгүй бол тун удахгүй та бүр хоосорно. Өөрийгөө болон эд зүйлсээ харж хямгадна – та өөрөө л өөрийнхөө аюулгүй байдлыг хангана.
  • Та сэтгэл хөдлөлөө бүрэн утгаар нь мэдэрнэ Та өөрийгөө ямар ч хэрэггүй эсвэл туйлдсан мэт мэдрэмж төрнө. Та цүнхээ хаа нэгтээ мартаж болно, энэ үед бүгдийг хаяад гэртээ очвол яасан юм бэ гэж бодох байх. Энэ бүх сэтгэл хөдлөлтэй зэрэгцээд танд жинхэнэ баяр хөөр, урьд өмнө нь мэдэрч байгаагүй сэтгэл хөдлөл мэдрэгдэнэ. Ингээд таны сэтгэл хөдлөлд эргэн тойрны зүйлс биш та өөрөө нөлөөлдөг болохыг ухаарч эхэлдэг байна. Ганцаараа аялахад амьдралынхаа мартагдашгүй үеийг туулна, та өөрөө төлөв даруу болж төлөвшинө. Та сэтгэл ханамж, айдас зэргийг бүрэн утгаар нь мэдэрч эхэлнэ, эдгээр мэдрэмж юунаас болж үүсэж байгааг ч ухаарна
  • Та өөрийнхөө замыг өөрөө тодорхойлно Ганцаараа аялж байхдаа таны шийдвэр хэрхэн төлөвлөгөө болж хувирахыг мэдэрнэ. Та хэн нэгнийг хүлээх шаардлагагүй, хэн нэгэн тантай цуг аялах эсвэл аялахаа больсноос болж өөрчлөлт хийх ч хэрэггүй.  Таны хувь заяа одоо зөвхөн таны гарт.

  • Өөрийгөө дэлхийтэй харьцуулахад ямар өчүүхэн болохоо ойлгоно Дэлхий ертөнц ямар аугаа том гээч? Зөвхөн биет хэмжээ бус, хүмүүс, бие биедээ туслах хүсэл. Энэ тухай ярих нэг хэрэг, өөр дээрээ мэдрэх  тэс ондоо хэрэг. Манай гариг ямар том болох, амьдарч байгаа хүн төрөлхтөн нь ямар аугаа том болохыг ойлгоно.
  • Хүмүүстэй харилцаж сурна Та маш олон төрлийн хүмүүстэй уулзаж учирна, тэдэнтэй харилцаа тогтоож нийгэмших, сэтгэл зүйн ур чадвараа хөгжүүлнэ. Нэгэнт эзэмшсэн ур чадварыг дараа нь та ашиглаж болно шүү дээ. Хүнтэй тайван, таатай яриа өрнүүлж ч сурна. Магадгүй та данснаасаа мөнгө гаргаж чадахгүй ууртай сууж байхдаа ч банкны ажилтантай тайван яриад сууж байхыг үгүйсгэхгүй. Ийм тайван хүмүүст үйлчилгээний байгууллагын ажилчид илүү чин сэтгэлээсээ дотно үйлчилгээ үзүүлэхийг хүсдэг юм. Амралтаараа хаа нэгтээ очоод амархан найз нөхөдтэй болж чадна. Урлагийн наадам, ресторанд цуг явах ханиа амархан олж чадна. Ганцаараа аялна гэдэг нь ганцаараа явахын нэр биш юм шүү дээ. Өөр өөр хэлээр ярьдаг хүмүүстэй ч та хэл амаа ойлголцох ур чадвартай болно. Тухайн гадаад хэлийг сурна гэсэн бодолгүй байсан ч хамаагүй хэлний бүтэц, үндсийг ойлгоод авахад буруудахгүй. Бусдыг нь биеийн хэлээр ойлголцоод байж болно. Та айдсаа даваад л бусдад өөрийгөө ойлгуулж чадаж байвал том чадвар. Та биеийн хөдөлгөөнд илүү их анхаарал хандуулж эхэлнэ. Танихгүй хүнтэй таатай харилцаа үүсгэхийн тулд та нурууныхаа тэгш байдалд ч өөрийн мэдэлгүй анхаарч эхэлдэг.

  • Та өөртөө улам итгэлтэй болно Аялал үүргэвчээ үүрээд хаалгаа хааж аялалд гарч байсан тэр үеэсээ хойш өөрийгөө ямар хүчтэй болсныг та ухаарна. Та сонголттой, аюултай, төрөл бүрийн нөхцөл байдалд оржээ – энэ бүгдийг давж туулаад ирлээ. Та өөрийгөө бүхий л талаар шалгажээ, та бол чадалтай хүн. Та өөрт тулгарсан асуудлыг давж туулж чадна. Аялалд гарахаас өмнө та юунаас илүүтэй айж байсан бэ тэр айдсаа та даваад гарсан, өөрөөрөө бахархаарай.

Дэлхийн 7 гайхамшиг

Бидний ертөнц гайхамшгаар дүүрэн Гайхамшгуудыг хот, байгаль, усан доорхи ертөнц гээд төрөл бүрийн ангилалд шалгаруулж, жагсаалтууд гаргасан байдаг ч тэр бүхнийг дурдана гэвэл зай хүрэхгүй бизээ. 10 жилийн өмнө хүн төрөлхтөн шинэ гайхамшгуудаараа нэрлэсэн топ “7 гайхамшиг

No posts found!

ЗӨВӨЛГӨӨ

Жирэмсэн болон бага насны xүүxэд онгоцоор зорчиxдоо анxаараx зүйлс

  • Xэрвээ та жирэмсэн бол

Онгоцоор жирэмсний 36 долоо хоногоос дээш хугацаанд зорчихгүй байх. Зорчсон тохиолдолд заавал хоёр мөр дамнуулан өвдөгний дээгүүр аюулгүйн бүсийг зүүх нь эрсдэлээс сэргийлнэ. Аюулгүйн бүсийг заавал гэдсэн дээгүүр давуулан зүүх шаардлагатай. Урт хугацааны аялалд онгоцоор явсан тохиолдолд ядрах, бие тавгүйтэх, хөл бадайрах шинж тэмдгүүд илрэх нь элбэг байдаг ба энэ тохиолдолд хоёр цаг тутам босож алхаж, бие засах өрөө орж байх нь зүйтэй. Шингэн алдахаас сэргийлж хангалттай ус уух хэрэгтэй. Жирэмсний сүүлийн саруудад урт хугацаагаар онгоцоор зорчихоос зайлсхийж, гэртээ байх нь хамгийн зөв эрсдэлгүй алхам юм. Хэрэв зайлшгүй явах шаардлагатай тохиолдолд заавал мэргэжлийн болон хяналтанд байдаг харьяа эмнэлгээс заавар, зөвлөгөө авах хэрэгтэй.

  • Хэрвээ та бага насны хүүхэдтэй бол

Онц чухал шаардлагагүй бол олон улсын хэмжээнд хоёр сар хүрээгүй хүүхдийг онгоцоор аялуулж болохгүй гэж үздэг. Агаарын авиа компаниуд энэ талаар өөрийн гэсэн дүрэмтэй байдаг. Гар ачаандаа живх, хүүхдийн хоол заавал илүүг тооцож хийх хэрэгтэй. Жишээ нь 12 цагийн нислэг хийх бол доод тал нь 24 цагийн нислэгт тохирсон бэлтгэлтэй яваарай. Онгоц саатсан тохиолдолд буудал дээр хүүхдийн тэжээл, живх зардаггүй. Хэдэн шинэ тоглоом авч насанд нь тохируулан бэлэг болгон боож онгоцонд орсон хойноо задалж өгөөрэй. Соосог, угж, ус, иштэй чихрийг онгоц хөөрөх, буухад соруулбал чих нь дүлийрэхгүй. Хүүхэддээ унтлагын хувцас гэх мэт биед эвтэйхэн хувцаслаж, толбо болвол мэдэгдэхээргүй өнгийн хувцас өмсөөрэй. Өлгий эсвэл хучих хөнжил авахаа мартав. Шөнөдөө онгоц сэрүүхэн байдаг. Хэрэв угж хэрэглэдэг бол хангалттайг авч явахгүй бол онгоцон дотор угаах арга байхгүй. Шөнийн нислэг сонгохыг хичээж, онгоц сэлгэх бол аль болох удаан хүлээлгүй дараагийн онгоцонд суух билет аваарай. Бага насны хүүхэдтэй аялахдаа болвол хоёр том хүн хамт явах хамгийн амар байдаг.

Хөдөө аяллаар явахдаа юу авч явах вэ?

Алсын замд, урт хугацаагаар аялахад, хэрэглэл, эд зүйлс дутуу бол нэг л тав тухгүй санагддаг шүү дээ. Заримдаа бүр дэндүү их зүйл бодож төлөвлөсөөр, хамгийн хэрэгтэй зүйлсээ ч мартсан байх нь бий. Тэгвэл бид та бүхэндээ аялалд авч явах, ачаагаа бэлдэхэд хэрэгтэй, маш цэгцтэй зөвлөгөө мэдээллийг хүргэе.

Юун түрүүнд:

  • Майхан
  • Дэр
  • Мишок, ор дэвсгэр
  • Үүргэвч
  • Гар чийдэн
  • Хэц хийх олс уяа (Угаасан хувцсаа тохох, өлгөхөд болон бусад зүйлст ч хэрэгтэй)
  • Бүтээлэг, хучлага
  • Тэмдэглэлийн дэвтэр, үзэг
  • Газрын зураг

Халаасны мөнгө болон бичиг баримт

  • Биеийн байцаалт, гадаад пасспорт
  • Кредит карт, бэлэн мөнгө
  • Жолооны үнэмлэх
  • Машины бичиг баримт
  • Аялалд хэрэгтэй бичиг баримтууд
  • Дансны дугаарууд тэмдэглэсэн баримт

Ариун цэврийн хэрэглэл

  • Шүдний оо, сойз
  • Нарны тос
  • Уруулын тос
  • Шампунь, саван, 
  • Сам
  • Нойтон салфетка
  • Ариутгах бодис
  • Ариун цэврийн цаас
  • Хумсны хутга
  • Жижиг толь
  • Нүүр будгийн хэрэгсэл
  • Хөлс дарагч
  • Ариун цэврийн хэрэгсэл
  • Нүдний маск
  • Чих ухагч
  • Сахлын хутга

Эмийн сан

  • Толгойн эм
  • Шумуулны цацлага
  • Анхны тусламжийн хэрэгсэл
  • Өвчин намдаах эм
  • Гар ариутгаг
  • Гэдэсний эм

Хоол, хүнс

  • Аяны тогоо
  • Хутга
  • Халбага, сэрээ
  • Аяга, нэг удаагийн хэрэгслүүд
  • Савтай цэвэр ус
  • Лаазалсан хүнс, бэлэн гоймон
  • Жимс, жимсгэнэ
  • Хүнсний ногоо
  • Ургамлын тос
  • Амтлагч
  • Цай
  • Мах, махан бүтээгдэхүүн болон гурилан бүтээгдэхүүн

Цахилгаан хэрэгслүүд

  • Байршил тогтоогч
  • Хөгжим тоглуулагч
  • Гар утас, цэнэглэгч
  • Камер, цэнэглэгч, багтаамж сайтай мемори карт
  • Зөөврийн компьютер, цэнэглэгч
  • USB  залгуур
  • Зөөврийн цэнэглэгч

Захиалга өгөх