Аяллын хөтөлбөр /3 өдөр 2 шөнө/
Энэхүү аялалаар Монгол Улсын баруун хязгаар, 300 гаруй жилийн түүхтэй Ховд аймаг, болон Булган, Үенч, Алтай сумын нутаг дэвсгэрт орших торгууд, захчин, казах ястны болон нүүдэлчдийн аж амьдралтай танилцахаас гадна, 80 гаруй км үргэлжилэх үзэсгэлэнт Бодончийн хавцал, 40,000 жилийн өмнө эртний хүн төрлөхтөний амьдарч байсан ул мөр бүхий Гурван сэнхэрийн агуй, буган чулуу, эртний домог түүхт Харуул овоотой танилцах болно.
Аяллын үнэ:
- 2-5 хүн 690$
- 6-10 хүн 600 $
- 10 аас дээш 540 $
Булган-Такешкэн
Хилээр нэвтэрч Булган суманд торгууд үндэсний аж амьдралтай танилцана
Харуул овоо үзэх
Хоноглох газар: Булган сум
Бодончийн хавцал
Сэнжит хад, Нохой чулуу, Баянзүрхийн хүн чулуу
Гурвансэнхэрийн агуй
Хоноглох газар: Бодончийн хавцал
Хоноглох газар: Ховд аймаг
Ховд аймгийн төвтэй танилцах-Хилийн боомтоор буцаж гарах
Аяллын Зураг
Монгол орны цаг уур, уур амьсгал
Монгол орны газар нутаг гадаад далай тэнгисээс ихээхэн алслагдсан, Евроазийн эх газрын төвд тал бүрээсээ өндөр уул нуруугаар хүрээлэгдсэн, далайн түвшнээс дунджаар километр хагас илүү өндөр өргөгдсөн зэргээс шалтгаалан эх газрын эрс тэс, хатуу ширүүн уур амьсгалтай, жилийн 4 улиралтай.
Зуны улирал 6, 7, 8-р сар агаарын хэм дунжаар 10°С- 30°С бөгөөд бороотой халуун байдаг
Намрын улирал 9, 10, 11-р сар агаарын хэм 3°…-10°С сэрүүхэн бага зэргийн салхитай байна
Өвлийн улирал 12, 1, 2-р сар агаарын хэм -10°…-35°С хүйтэн, цастай байдаг
Хаврын улирал 3, 4, 5-р сар 5°…15°С сэрүүн салхитай байдаг
Аяллын бэлтгэх зүйлс юу, юу авч явах вэ?
- Биед чөлөөтэй морь унахад тохиромжтой хувцасла
- Шулуун ултай түрийтэй гутал өмсөх
- Борооны урт цув
- Өглөө оройн сэрүүнд өмсөх дулаан хувцас
- Малгай өмсч явах
- Морь унахдаа нимгэн бээлий өмсч явах
- Солих оймс
- Тавчик сандаал
- Нарны шил
- Мишок
- Ойр зуурын хэрэглэх зүйлсээ хийх жижигхэн үүргэвчтэй явбал зүгээр
- Повербанк
- Нарны тос
- Шумуулны тос
- 00 цаас ариун цэврийн хэрэгслүүд
- Өөрийн хоол цайны аяга халбагаа авч ирэх
- Харшил болон элдэв хууч өвчтэй бол хэрэглэдэг эм тан ,анхны тусламжийн зүйлсээ авч явах